Словак улсад явагдсан шайбтай хоккейн ДАШТ өндөрлөлөө. Хагас шигшээд ОХУ-ын хүчтэй багийг буулган авсан Финландын баг финалд хоккейн эх орон Канадын багийг 3:1 харьцаатай буулган авч, дэлхийн аварга боллоо. Энэ нь тэдний 3 дахь дэлхийн аваргын цом бөгөөд хамгийн сүүлд 2011 онд түрүүлж байжээ.
Канад – Финланд – 1:3 (1:0, 0:1, 0:2)
“Словнафт-Арена”
1:0 – 10 Теодор (Макканн, Манта)
1:1 – 22 Анттила (Ойямяки, Маннинен)
1:2 – 42 Анттила (Савинайнен)
1:3 – 55 Песонен (Хаканпя, Тюрвяйнен)
Хаалгачид: Мюррей 19/22 – Ланкинен 43/44.
Финландын залуучуудын шигшээ баг ч энэ жил залуучуудын дэлхийн аварга болсон. Насанд хүрэгчдийн багт нь Хойд Америкийн NHL лигийн нэг ч тоглогч байсангүй. Хүрэл медалийг ОХУ-ын баг хүртжээ.
“ДАШТ 2019” Шилдэг тоглогч - Марк Стоун (Канад). 10 тоглолтод 8 гоол оруулж, 6 оновчтой дамжуулалт өгсөн.
“Шилдэг хаалгач” - Андрей Василевский (ОХУ)
“Шилдэг хамгаалагч” - Филип Гронек (Чех)
“Шилдэг довтлогч” - Никита Кучеров (ОХУ)
“Бэлгэдлийн шигшээ баг”
Хаалгач - Андрей Василевский (ОХУ)
Хамгаалагч - Филип Гронек (Чех)
Хамгаалагч – Микко Лехтонен (Финланд)
Довтлогч - Марк Стоун (Канад)
Довтлогч – Якуб Ворачек (Чех)
Довтлогч – Уильям Виландер (Швед)
Сэтгэгдэл ( 0 )