Хойд Америкийн хоккейн NHL лигийн Стэнлийн Цомын финалд “Сент-Луис”, “Бостон Брюинз” багууд өрсөлдөж байна.
Финалын эхний тоглолт Бостонд болж, "Бостон" баг "Сент-Луис"-ийг 4:2 харьцаатай яллаа. “Сент Льюс” тоглолтын эхэнд 2:0 хошуучилж явсан ч дөрвөн гоол дараалан алдаж, ялагдсан байна. Цувралд “Бостон” 1-0 тэргүүлж эхэллээ. Дараагийн тоглолт 30-нд Бостонд болно.
Стэнлийн Цомын финал
"Бостон" - "Сент-Луис" - 4:2 (0:1, 2:1, 2:0)
Гоол: Шенн (Шворц, Боумистер), 7:23 - 0:1. Тарасенко (Шенн), 21:00 - 0:2. Клифтон (Керали, Нордстрем), 22:16 - 1:2. Макэвой, 32:41 - 2:2. Керали (Аккьяри, Хара), 45:21 - 3:2. Маршан , 58:11 - 4:2.
Хаалгачид: Раск - Биннингтон (57:47 - 58:11, 58:33).
Торгууль: 4 - 10.
Цохилт: 38 (8+18+12) - 20 (8+3+9).
Сэтгэгдэл ( 0 )