Засгийн газрын ээлжит хуралдаанаар өнгөрсөн жилүүдэд Улаанбаатар хотын газрыг замбараагүй, төлөвлөлтгүй байдлаар олгож эхэлсэн асуудлыг тусгайлан авч хэлэлцэж, тодорхой шийдвэрүүд гаргасан талаар Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгүүлчдэд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө.
Тэрээр нийгэмд бий болсон алдаатай, төлөвлөлтгүй, аливаа асуудлыг засаж, залруулж байж бид цаашаа хөгжих талаар ярих цаг болсон. Улаанбаатар хотын утаа, автомашины түгжрэлтэй холбоотой өнөөдөр үүсээд байгаа хүндрэлүүд бол нэг талаасаа улстөрчид, эрх мэдэлтнүүдийн өнгөрсөн жилүүдэд хууль бусаар, замбараагүй олгосон газар олголттой холбоотой гэж үзэхээс өөр аргагүй. Өнгөрсөн 27 жилийг бүхэлд нь дүгнэж, цэгцлэх олон асуудал гарч ирж байгаагийн нэг нь нийслэлд замбараагүй олгосон газар олголтыг цэгцлэх асуудал гэдгийг онцолсон юм.
Мөн нийслэлийн өмнөх удирдлагуудын хууль бусаар бусдад олгосон зарим газар олголтыг жишээ болгож танилцуулсан юм. Тухайлбал, хотын төвд Хөрөнгийн биржийн баруун талын 0.7 га, мөн 2012 онд хотын төвд “Асашёорюү” цэцэрлэгт хүрээлэн бүхий 0.24 га, Монгол, Туркийн найрамдлын цэцэрлэгийн хажуу талд 1.8 га, МУИС-ийн урд талын оюутны талбайн 0.12 га, Улсын драмын театрын зүүн талын Ю.Цэдэнбалын нэрэмжит талбай бүхий 0.4 га газруудыг тухайн үеийн хотын захирагчийн захирамжаар “Улаанбаатар хотын банк”-нд тус бүрийг нь 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр олгосон байжээ. Үүнээс гадна “Улаанбаатар” зочид буудлын өмнөх цэцэрлэгт хүрээлэн, Д.Сүхбаатарын талбайн газруудыг ч “Улаанбаатар хотын банк” өөрийн мэдэлд авсан байсан талаарх баримт, материалыг тэрээр баримтаар тайлбарлаад хотын төвд нийтийн эзэмшлийн зам, талбай бүхий нэг бус газруудыг ганцхан банкны эзэмшилд олгосон байгаа нь хууль бус үйлдэл хэмээн тодорхойлов.
Мөн Олон улсын “Найрамдал” төвийн бүтэц, чиг үүргийг өөрчлөх тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаас гаргасан талаар тэрээр дэлгэрэнгүй мэдээлсэн юм. “Найрамдал” төвийн ойр орчмын газруудыг ч бас өнгөрсөн хугацаанд 100 гаруй иргэн, аж ахуйн нэгжид хууль бусаар олгосон, төрийн тусгай хамгаалалттай бүс, дархан цаазат Богд уулын Их тэнгэрийн аманд “Үндэсний хурлын танхим, зочид буудлын цогцолбор” барих нэрээр их хэмжээний газрыг олгосон зэргийг тэрээр холбогдох баримтаар дэлгэрэнгүй танилцуулсан юм. Мөн Засгийн газар цаашид ийм хууль бус үйлдлүүдтэй эвлэрэхгүй, таслан зогсоохын тулд шат дараатай арга хэмжээнүүдийг авна гэлээ.
Өнгөрсөн жилүүдэд нийслэлийн нийтийн эзэмшлийн зам, талбайд замбараагүй, хууль бусаар олгосон газар олголтыг яаралтай цэгцлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлээд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, БХБ-ын сайд Х.Баделхан, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан байна. Тус ажлын хэсгийнхэн болон Засгийн газрын холбогдох сайд нар ирэх даваа гарагт НЗДТГ-т өнгөрсөн жилүүдийн хууль бус газар олголттой холбоотой асуудлыг судалж, Засгийн газарт эргэж танилцуулахаар ажиллах аж гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 3 )
НИЙСЛЭЛИЙН ,НОГООН БАЙГУУЛАМЖУУДЫГ УСТГАЖ, ХҮҮХДИЙН ТОДОТГОЛТОЙ ГАЗАРУУДЫГ ЗАРСАН МИ. ЭНХБОЛДТОЙ ТООЦОО ХИЙГЭЭРЭЙ. ТӨВ АЙМАГТ ДЭВШИХ САНААТАЙ НҮҮРС ТАРААГААД ГҮЙЖ ЯВНА. ЭРГЭЖ НОГООН БАЙГУУЛАМЖ БАРИХ ГЭЖ ИХ ХӨРӨНГӨ ҮРЖ БАЙНА.
Oyun-Erdene chi hed honogiin omno nutgiin ah Huukd ni dalchitalchini uhamsari shanaa ogood zogsoogui ogson hoolond Oyuk bur urid omno haach garch baigaagui tsoo shine torliin hordlogod hold ni orson yum baih aa.?!Odoo udahgui S, Amarsaihanaas shanaa hurteh uu?! kkk
Oyun-Erdene chi hed honogiin omno nutgiin ah Huukd ni dalchitalchini uhamsari shanaa ogood zogsoogui ogson hoolond Oyuk bur urid omno haach garch baigaagui tsoo shine torliin hordlogod hold ni orson yum baih aa.?!Odoo udahgui S, Amarsaihanaas shanaa hurteh uu?! kkk