Тагнуулын Ерөнхий газрын дарга хүчингийн хэрэгт холбогдсон тухай мэдээлэл өнөөдөр /2019.05.29/ зарим хэвлэлд гарчээ. Тодруулбал, Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд амралтын газарт амарч байх үедээ хүчингийн хэрэг үйлдэж, хохирогч эмэгтэй шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд хандсан гэх мэдээллийг нэр бүхий хэвлэлүүд түгээсэн юм.
Түүнчлэн Засгийн газрын хуралдаанаас Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэр гаргалаа гэх мэдээлэл ч цацагджээ.
Мэдээллийн үнэн бодит эсэхийг Тагнуулын ерөнхий газраас тодруулахад “Нэр бүхий хэвлэл мэдээллийн хэрэгслээр Тагнуулын ерөнхий газрын удирдлагууд хүчингийн хэрэгт холбогдсон гэх мэдээлэл гаргажээ. Дээрх мэдээллийг шалгаж үзэхэд худал болох нь тогтоогдсон. Мөн өнөөдөр Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг албан тушаалаас нь чөлөөлсөн шийдвэр гарлаа гэх ташаа мэдээллийг хэвлэлээр түгээж буйд харамсаж байна” гэлээ.
Бидэнд олдсон мэдээллээр бол дээрх ташаа мэдээллийг өндөр үнэ төлж, өдөр тутмын сонинд хэвлүүлсэн аж. Төрийн байгууллагын нэр хүндэд халдсан этгээдүүдийг олж тогтоохоор хуулийн байгууллага ажиллаж эхэлсэн байна.
Сэтгэгдэл ( 4 )
Zoriud im surug yum bichij bna .hyataduudig umhirsun mah hadgalj borluulah gj baihad nb ilruulsen bolohoor .M.Enkhboldin gar huluud ner hundig nb unagaaj baigaa baih .
Manaihan ouynii homsdold orson ni unen. Dandaa humuusee gutgej mullj doromjilj bhdaa setgel ni hanadag uvchtei bolson ihenh humuus. Muu umand durtai huniig muulj baival dagan baysaj muulj suudag ajiltai bolson. Mash buduuleg terendee ih taalamjtai. Uuriiguu uhaantai geed itgechihsen .yana daa bid. Sain humuusee ajil hiilgehgui ymar negen argaar doosh ni tatdag .yooy
Хуучирсан арга энэ арга одоо явахгүй.Ингэж худлаа гүтгэлэг явуулдагаа хэзээ болих юм болоо.Хүмүүс үнэмшихээ болиод байна.Өөр арга сэтгэл.
kkkkkkkkkkkkkkkkkkkkk