Б.Лхагва: Шатахууны үнэ нэмэгдэх нөхцөл үүсээгүй байсан

Автор | Zindaa.mn
2019 оны 05 сарын 30

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөөх газраас /ШӨХТГ/ мах, шатахууны үнийн өсөлт, сурагчдын үдийн цайны асуудал зэрэг зургаан асуудлаар өнөөдөр /2019.05.30/ мэдээлэл хийлээ.


2017, 2018 онуудад иргэдээс гомдол санал ихээр ирдэг байсан бол 2019 онд иргэдээс зөвлөмж, зөвлөгөө хүссэн хүсэлт ирэх болсон байна. Иргэдээс ирсэн гомдолд хамгийн их жин дарж байгаа нь жижиглэн худалдаатай холбоотой гомдол ажээ. 

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва махны үнэ өссөн асуудлаар “Өнгөрсөн долоо хоногоос эхлэн махны үнэ худалдааны төвүүдэд буурч эхэлсэн. Үнэ өсөнгүүт ШӨХТГ хянадаг гэж олон нийт ташаа ойлгодог. Бид зөвхөн монопол ААН-ийг л шалгах чиг үүрэгтэй. Манай улсын хүнсний худалдааны салбарт монопол компани байдаггүй. Иймд шууд хяналт тавих зохицуулалт байхгүй. Гэхдээ бид махны үнийн өсөлттэй холбоотой шалгалт хийж дүгнэлт гаргасан. Эмээлт зах, Хүчит шонхор худалдааны төвүүдэд шалгалт хийсэн. Шалгалтын явцад үнэ өсөхөд малчдаас шууд худалдан авах үйл явц саадтай хэвээр байна. Өөрөөр хэлбэл, олон дамжлага байсаар байна. Яамнаас энэ жил мах нөөцлөх ажлыг хангалтгүй гүйцэтгэсэн. Жилд багадаа 12 мянган тонн мах нөөцөлдөг байсан ч энэ жил дөрөвхөн мянган тонн мах нөөцөлсөн. Мөн экспортын квотын эрхтэй компаниуд их хэмжээний мах нөөцөлсөн учир үнэ нэмэгдсэн гэж үзсэн” гэж байр сууриа илэрхийлэв. 

Харин шатахууны үнийн асуудлын тухайд тэрбээр "Сүүлийн хоёр сард шатахууны үнэ гурван удаа нэмэгдлээ. Нийтдээ 102 ААН нефть импортлох тусгай зөвшөөрөл авсан байдаг. Үүнээс 17 томоохон ААН-д хяналт шалгалт хийн жижиглэн борлуулалтын үнийн мэдээлэл, өртөг болон ашиг, алдагдлын тооцооллоос үзэхэд гадаад хилийн үнэ өссөн ч жижиглэн борлуулалтын үнийг 97-161 төгрөгөөр нэмэгдүүлэх нөхцөл үүсээгүй байна. Аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагааны зардлыг хянаж үзэхэд Аи-92 автобинзен литр тутамдаа дунджаар 30-100, дизель түлш 270-289 төгрөгийн ашигтай байхад борлуулалтын үнийг нэмсэн гэж үзэж байна. Тиймээс ч холбогдох шаардлагуудыг тавьсан. Мөн төрийн байгууллагуудад холбогдох саналыг хүргүүлсэн” гэлээ.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва мөн "Үдийн цай" хөтөлбөрийн хэрэгжилтийн тухайд "Ерөнхий боловсолын сургуулиудын “Үдийн цай” хөтөлбөрийн хэрэгжилтэд мэргэжлийн хяналтын байгууллагаас удаа дараа хяналт шалгалтыг хийсэн байгаа хэдий ч тус газрын хяналт шалгалтад хамрагдсан 4, 115-р сургуульд гэнэтийн шалгалт хийхэд хэд хэдэн зөрчил илэрсэн бөгөөд үүнд цэвэрлэгээ хангалтгүй, бүтээгдэхүүний чанар, гарал үүслийн гэрчилгээ хангалтгүй, бэлтгэн нийлүүлэгчидтэй хийсэн гэрээ хангалтгүй, ажилтнуудын харилуаа ёс зүйгүй зэрэг нь тогтоогдсон. Хоёр сургуульд гэнэтийн шалгалт хйихэд дээрх нөхцөл байдал тогтоогдож байгаагаас дүгнэхэд зарим сургуулиудад ийм алдаа дутагдал нийтлэг байна гэж үзэхээр байна. Үдийн цай хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгааг бид бүх сургуульд хянах боломж, бололцоо хангалттай биш байгаа учраас “Үдийн цай” хөтөлбарийг хэрэгжүүлэхэд мөрдөх журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг бүх байгууллагын хяналт хэрэгтэй байна” гэсэн юм.

 

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зайлаа новшоо(172.56.2.57) 2019 оны 06 сарын 03

Худлаа хуцаад суухаар наад шатахууны монопол ХУЛГАЙЧУУДЫНХАА ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ НЬ ЦУЦЛУУЛАА Ч ХУДЛАА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР БҮЛТ БҮЛТ ЯРИАД Л СУУГААД БАЙХААР

0  |  0
Зайлаа новшоо(172.56.2.57) 2019 оны 06 сарын 03

Худлаа хуцаад суухаар наад шатахууны монопол ХУЛГАЙЧУУДЫНХАА ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ НЬ ЦУЦЛУУЛАА Ч ХУДЛАА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР БҮЛТ БҮЛТ ЯРИАД Л СУУГААД БАЙХААР

0  |  0
Зайлаа новшоо(172.56.2.57) 2019 оны 06 сарын 03

Худлаа хуцаад суухаар наад шатахууны монопол ХУЛГАЙЧУУДЫНХАА ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ НЬ ЦУЦЛУУЛАА Ч ХУДЛАА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР БҮЛТ БҮЛТ ЯРИАД Л СУУГААД БАЙХААР

0  |  0
Зайлаа новшоо(172.56.2.57) 2019 оны 06 сарын 03

Худлаа хуцаад суухаар наад шатахууны монопол ХУЛГАЙЧУУДЫНХАА ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ НЬ ЦУЦЛУУЛАА Ч ХУДЛАА ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛЭЭР БҮЛТ БҮЛТ ЯРИАД Л СУУГААД БАЙХААР

0  |  0
Иргэдээс(103.57.92.99) 2019 оны 06 сарын 02

ШӨХТГ хянадаг, арга хэмжээ авдаг гэж юу байх вэ дээ ! Юу ч хийж чадахгүй, шал дэмий төсвийн мөнгө зарж, худлаа ярихаас өөр юмгүй ! Ийм ойлгомжтой, улаан луйвар яваад байхад зогсоочих эрхгүй, чадваргүй ийм хөгийн агентлаг гэж юу байна аа !

1  |  0
иргэд олон түмэн(139.5.217.220) 2019 оны 06 сарын 02

Нефтийн шулам авгай үхээгүй байхад энэ асуудал энэ хэвээрээ үргэлжлэх болно

0  |  0
Зочин(139.5.216.183) 2019 оны 06 сарын 02

”ШӨХТГ хянадаг гэж олон нийт ташаа ойлгодог. Бид зөвхөн монопол ААН-ийг л шалгах чиг үүрэгтэй. Манай улсын хүнсний худалдааны салбарт монопол компани байдаггүй. Иймд шууд хяналт тавих зохицуулалт байхгүй” . Энэ өгүүлбэрийг юу ч гэж ойлгомоор юм шал дэмий төсвийн мөнгө үрсэн байгууллага юм байна

0  |  0
Бат(202.9.43.18) 2019 оны 06 сарын 01

Одоо монгол улс хөгжих гарц нь Үндсэн хуулинд параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулаж төрд ард түмний хяналт хэрэгтэй боллоо

0  |  0
Болд(150.129.142.203) 2019 оны 06 сарын 01

Ийм тийм гэх шаардлага өглөө гээд л болоо юу. Тэр өгсөн шаардлагыг чинь биелүүлж байгаа юм уу. Та нар ингэж доромжлуулж байхаар татан буугдвал яасан юм бэ. Ажлын ямарч үр дүн гаргадаггүй, хийх ажилгүй ийм нөхдүүд улсын төсөв үрж цалинжиж байхаар больцгоо. Та нарыг та нараар дамжуулан Монголын төрийг доромжилж дээрэлхэж байна наад нөхдүүд чинь.Нэг л худлаа ярьсан хурал хийсэн.

0  |  0
даш (66.181.161.73) 2019 оны 05 сарын 31

Тийм ийм байна гэж мэдэгдэл хийхээс өөр оновчтой шийдэл гаргаж хэрэгжүүлэхгүй хариуцлагагүй үйлдлээс салаач дээ. Мэдэгдэл хийгээд өөр юуч хийхгүй байна даа,

0  |  0
ажлыг игнэж хийхгүй (202.21.118.174) 2019 оны 05 сарын 30

ажил үүргийн дагуу ажлаа хийж чадахгүй бол өөрийн хүсэлтээр чаддаг хүнд өгөл дөө

0  |  0
Top