Сураггүй алга болоод буй 17 настай хүүг 8 дахь өдрөө эрэн хайж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 06 сарын 08

 

Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрээс 2025 оны 05 дугаар сарын 31-ээс 06 дугар сарын 01-нд шилжих шөнө алга болсон 17 настай хүүг эрэн хайх ажиллагаа 8 дахь өдрөө үргэлжилж байна.  Энэ хугацаанд давхардсан тоогоор 1000 гаруй хүн хайж байгаа юм.. 

Эрэлд Ховд аймгийн Жаргалант сумын засаг даргын тамгын газар, Ховд аймгийн цагдаагийн газар, Ховд аймгийн хүүхэд гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Онцгой байдлын газар, ШШГГ- 457 дугаар нээлттэй хаалттай хорих анги, Хөгжимт драмын театр, Зэвсэгт хүчний 123 дугаар анги, аймгийн ЕБ-ын сургуулиуд, бусад албан байнууллага, аж ахуй нэгжүүд, хүүгийн ар гэр болон дронтой хувь хүмүүс хамтран ажиллаж байна.

Хэрэв хүүг харсан үзсэн хүн байвал 7043102 дугаарт холбогдохыг албаныхан анхаарууллаа. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тахар(59.153.112.105) 2025 оны 06 сарын 09

Муу л байна даа, ганц аймгийн нутаг дэвсгэрээс хүн олох маш энгийн зүйл баймаар юм. Хэрэв олдохгүй байгаа бол хаа нэгтээ шилжилт хийсэн нь тодорхой. Ул мөр гэж нэг юм байх ёстой.

0  |  0
Close menu