Полина Цурская: Нэгэнт ялахгүй хойно гулгаад яах билээ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 03

Полина Цурская уран гулгалтын ертөнцөд маш хурцаар орж ирсэн тамирчин. Өсвөрийн Гран При, өсвөрийн олимп гээд үеийнхэн дундаа гялалзаж байлаа. Харин их спортоос 17 настайдаа учир битүүлэг яваад өгсөн. Ийм залуудаа зодог тайлснаа тэр хичээл сургуульдаа анхаарлаа хандуулна гэж тайлбарласан ч үнэн шалтгаан нь юу байв?

ОХУ-ын спортын сэтгүүлч Елена Вайцеховскаятай уулзахдаа тэр бүх учрыг дэлгэсэн юм. Хөгжлийнхөө дээд цэгт тулсан эмэгтэйчүүдийн уран гулгалтад жирийн тамирчин оршин тогтнох зай алга болжээ.

-Зодог тайлахаар хэзээ шийдэв?

-Их эртнээс зодог тайлах талаар бодож эхэлсэн. Зургадугаар сарын 1-нд амралтаа авна. Дараа нь албан ёсоор зодог тайлна.

-Дөнгөж жилийн өмнө уулзаж байхад та уран гулгалт, их спортоос залхсан, ядарсан шинжтэй харагдахгүй байсан даа.

-Ядарсандаа биш. Улсын шалгалтандаа бэлтгэх хэрэгтэй байна. Надад гулгах уу, болих уу гэдгээс илүү өөр том сонголт хийх шаардлагатай байна. Спортоор хичээллэн, БТДС-д элсэж, дасгалжуулагч болох уу, эсвэл зодог тайлаад өөр салбарт сайн боловсрол эзэмших үү гэдэг асуудал тулгарсан. Сайн боловсролыг уран гулгалтаар хичээллэж байхдаа олох боломжгүй. Эчнээгээр суралцахыг би хүсэхгүй байна. Ингээд л шийдвэрээ гаргасан.

-Шийдвэр тань уран гулгалтыг орхих байв уу?

-Би бүхнийг тооцоолж, сайн бодсон. Бэлтгэлээ хийж, тэмцээн уралдаанд ороход бие хүрэхгүй үе байна. Эмэгтэйчүүдийн уран гулгалт шинэ түвшинд гарч байна. Дөрөв эргэлттэй үсрэлт хийдэг тамирчидтай эн тэнцүү өрсөлдөхийн тулд тийм үсрэлт сурах шаардлагатай. Бүх тамирчин ингэж ярьж байгаа. Бүгд сурч чадахгүй нь ойлгомжтой ч бүгд сурах гэж оролдох нь гарцаагүй. Зарим нь тав эргээд үсрээд эхэллээ. Харин би өөрийн биеийн боломжоо сайн мэднэ. Дөрөв эргэлттэй үсэрдэг болж чадахгүй гэдгээ ойлгож байна. Хүн болгон үр дүн хүлээнэ. Толгойд үргэлж хариуцлага, хариуцлага гэсэн үг орж ирдэг. Юуны өмнө дасгалжуулагчийн өмнө, тэгээд холбоо, улс эх орны нэрийн өмнөөс хүлээх хариуцлага. Хамаг мөнгөө чамд зориулсан эцэг эхийнхээ өмнө бас хариуцлага хүлээнэ. Нэгэнт ялж чадахгүй хойно ингэж стресстээд яах билээ дээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.9.43.147) 2019 оны 06 сарын 08

durem oorchlogdson

0  |  0
Зочин(66.181.161.122) 2019 оны 06 сарын 05

Уран гулгалтын шүүлт харин ч шударга шүү. Дийлэнх эмэгтэй тамирчид 3 эргэдэг гэтэл 4 бас 5 эргэдэг шинэ залуу тамирчид гарч ирж байгаа нь нэг талдаа 3 эргэдэг мөртлөө ур чадварын хувьд илүү тамирчдад хүндээр тусч байгаа.

0  |  0
zochin(124.5.49.223) 2019 оны 06 сарын 05

ali ali taldaa uyan hatan bh yostoi shuultiin garuud avilgald het avtaad zugeer uzemj maygaar shuuj bn.

2  |  1
Дунга(84.2.96.98) 2019 оны 06 сарын 05

Хамаг.хүчээ зориулсан эцэг эх, дасгалжуулагч, хамт олон хайран байна. Багааасаа л уран гулгалтыг сонирхож үзэж ирсэн. Шүүлтийг жоохон өөрчилмөөр санагддаг

2  |  1
Top