ЗИНДАА 2019.06.06 | Өнөөдрийн онцлох ТАВАН СЭДЭВ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 06 сарын 06

#1  ХБНГУ-Д ХАР ТАМХИНЫ ХЭРЭГТ ХОЛБОГДСОН ЭТГЭЭД ИСТАНБУЛ ДАХЬ КОНСУЛЫН ГАЗРЫН АЖИЛТАН БАЙЖЭЭ

Холбооны Бүгд найрамдах Герман улсын Дрезден хотод энэ сарын 03-ны өдөр хилийн шалган нэвтрүүлэх постоор 70 кг хар тамхи нэвтрүүлэхийг завдсан Монгол этгээдүүдийг үргэлжлүүлэн шалгахаар болжээ. Дээрх хэрэгт холбогдон шалгагдаж буй хоёр хүн нь Истанбул дахь Ерөнхий консулын газарт ажилладаг нэг дипломат ажилтан, нэг жолооч байжээ. Хэргийг хянан шалгах ажиллагаа дуусаагүй байгаа тул эдгээр хүний нэрийг олон нийтэд мэдэгдэх боломжгүй байгаа юм. ХБНГУ-ын холбогдох хууль, тогтоомжид зааснаар хар тамхи тээвэрлэж явсан хэрэгт 2-15 жилийн хорих ял оноодог. Дээрх хэрэгт Монгол Улсын тагнуулын байгууллагаас холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж. "Хар тамхины хэрэгт холбогдсон этгээд Истанбул дахь Ерөнхий консулын газарт чухал албан тушаал хашдаг нь үнэн. Гэхдээ яг энэ тохиолдолд суугаа улсын хууль тогтоомжийг зөрчсөн бол тухайн Консулын газрын асуудал болдог юм. Консулын чиглэлээр бид ажлаа хийж байгаа. Ямар нэгэн байдлаар мэдээллийг нуун дарагдуулах зүйл байхгүй. Чухам ямар учраас Истанбулын консулын газрын ажилтан Германд ажиллаж байсан талаар шалгаж байна" гэж Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг ярилаа.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#2 ЗЭСИЙН ХАНШИЙН ХЭЛБЭЛЗЭЛ МОНГОЛД ХЭРХЭН НӨЛӨӨЛӨХ ВЭ?

Мөчлөгийн эдийн засагтай Монгол Улсад зэсийн ханшийн хэлбэлзэл сөргөөр нөлөөлж мэдэх нь. Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэс 5830 ам.доллар болж 0.4 хувиар унав. Сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод үзүүлэлт нь энэ. АНУ-ын Ерөнхийлөгч Мексикт нийлүүлэх түүхий эдийн тарицыг нэмсэн нь ийнхүү зэсийн ханшийг савлуулж орхилоо. Ердөө гуравхан хоногийн өмнө 0.5 хувиар өсөж байсан энэ зах зээл нэг улсын удирдагчийн мэдэгдэл, шийдвэрээс шалтгаалан ийнхүү өсөв. Дэлхийн банк оны өмнөхөн түүхий эдийн үнийн уналт жижиг улсуудад сөргөөр нөлөөлөхийг сануулж байлаа. Үндсэндээ Монгол Улс энэ мэдэгдлийг халаглан сонсож, үр дүнг нь мэдрэхээс өөр сонголтгүй байсан. Гэвч нүүрс, зэс, алт зэрэг Монголын чухал гэж тооцогддог түүхий эдийн ханш харьцангуй тогтвортой байсан нь зэсийн ганц том орд гэгдэх Оюутолгойн ашиг орлогод сайнаар нөлөөлсөн. Компанийн орлого энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 43.6 хувиар өсөж, 352.7 сая ам.доллар болсон нь саяхны сайхан мэдээ байлаа. АНУ-Хятад болон АНУ хойд америкийн бусад улсуудтай хийх худалдаа, эдийн засгийн харилцаа таагүй байгаа энэ үед зөвхөн зэс ч бус бусад түүхий эдийн үнэ хэлбэлзэж эхэлнэ гэдгийг эдийн засагчид анхааруулав. Эдийн засагчид анхааруулж байх хооронд БНХАУ-ын засаг захиргааны баримталж буй бодлого нүүрсний үнийг бууруулж магадгүй гэдгийг олон улсын агентлагууд онцлоод эхэллээ. БНХАУ-ын засаг захиргаа нүүрсний үнийг бууруулах чиглэлийг олборлогч компаниудад хандан гаргасан гэдгийг эх сурвалжууд онцолж байна. БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо салбарын компаниудад хандан 5500 ккал илчлэгтэй нүүрсний үнийг нэг тонныг нь 600 юань буюу 87 ам.доллароос хэтрүүлэхгүй байх санал боловсруулжээ.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#3 Ц.НЯМДОРЖ: О.БААСАНХҮҮ ЧАМД ХҮНИЙГ ДОРОМЖИЛЖ ГУТААХААС ӨӨР ХИЙХ АЖИЛ БАЙХГҮЙ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. УИХ-аас нэр дэвшүүлж томилсон Б.Ганзоригийн бүрэн эрхийн хугацааг дуусгавар болсон тул цэцийн гишүүнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг томилохоор нэр дэвшүүлсэн юм.  Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэр дэвшигч Г.Баясгаланд хандан “МАН-ынхан шударга хүмүүстээ дургүй. Харин таныг дэвшүүлэн зайлуулж байгаад баяртай байна. Хууль зүйн яаманд нэг шударга дэд сайд байсныг нь зангиагаар нь хоолойг нь боодог ах холдуулчихсан” хэмээн байр сууриа илэрхийллээ. Үүнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “Сүүлийн үед хоёр хүн над руу чуулганы үеэр дайрдаг боллоо. Нэг нь С.Эрдэнэ, нөгөө нь О.Баасанхүү. 1984 онд С.Эрдэнэ хүний аминд халдаад явж байхад нь би хэргийг нь уншиж байсан прокурор байсан.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#4  ВИДЕО: KING TUG ДЭЛХИЙН АВАРГА БОЛООД ЭРГЭН ИРНЭ

 

IBO холбооны дэлхийн аварга, Дэлхийн аваргын мөнгөн медальт, Олимпийн мөнгөн медальт, Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт дараагийн тулааныхаа талаар өнөөдөр /2019.06.06/ мэдээлэл хийлээ. Мэргэжлийн боксын рингэнд 11 тулаан хийж, 11 ялалт байгуулсан тэрбээр 11 дэх тулааны дараагаар IBO холбооны бүсний эзэн болсон. Харин одоо King Tug 12 дахь тулаанаа WBC холбооны бүсийг эзэмшиж буй Гарри Рассельтай тулалдах тов тодорчээ. Тулаан 2019 оны наймдугаар сарын 3-нд болно. Н.Төгсцогт аваргын ярьснаар хэрэв Гари Рассель энэ тулаанаас татгалзвал түүний аваргын бүсийг хураахыг сануулжээ.  Юуны өмнө KING TUG хэмээх Н.Төгсцогт мэргэжлийн боксын WBC холбооны аваргын бүсний төлөө тоглох албан ёсны эрхээ авсан талаар дуулгаж, энэ тулаан наймдугаар сарын 3-нд болно гэдгийг зарлалаа. Өрсөлдөгч нь энэ холбооны аварга Гарри Рассель. Уг нь энэ хоёр тавдугаар сард тулалдах ёстой байсан боловч Рассель зөвшөөрөөгүй. Харин энэ удаад WBC холбооноос Гаррид хэрэв наймдугаар сард дахин “зугтвал” аваргын бүсийг нь хураан авч, Н.Төгсцогтод тулаангүй өгөх шийдвэр гаргаснаа дамжуулжээ. Ингэхээр Н.Төгсцогт ирэх наймдугаар сард тулалдах нь тодорхой боллоо. Хэвлэлийн хурал дээр Н.Төгсцогт “Би одоогоор 11 тулалдаж, 11 ялаад байна. IBO холбооны аваргын бүсний эзэн болсон. Цаашдаа WBA, WBC гээд бүх холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмших хүсэлтэй байна. Би дэлхий дахинд танигдсан, хүлээн зөвшөөрөгдсөн тамирчин болно. Дараагийн удаад сэтгүүлч та бүхэнтэй уулзахдаа бүх холбооны бүстэй уулзах зорилготой байгаа” гэж хэлсэн юм.

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

#5 #BOOKTELLER: Б.ОДГЭРЭЛИЙН "ҮЛ ТАНИХ ЗОЧИН" НОМООС ОНЦЛОХ 5 ШҮЛЭГ

Монголын уран зохиолын мөнгөн үеийн яруу найрагчдын нэгэн тод төлөөлөл хэмээдэг яруу найрагч Батжаргалын Одгэрэл нь 1967 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн. 1999-2003 онд ОХУ-ын нийслэл Москва хотноо М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуульд суралцаж төгссөн.  1990 оноос уран бүтээлээ эхэлж “Өдөр бүрийн шүлгүүд”, “Сентименталист тэмдэглэлийн төгсгөл”, “Вампир” зэрэг бүлэг шүлгүүд бичиж Францын яруу найрагч Франсуа Вийоны шүлгийн эксперименталь орчуулгуудаа төвийн сонин сэтгүүлүүдэд нийтлүүлсэн. Тэрбээр 2003 онд “Үл таних зочин” яруу найргийн цорын ганц номоо хэвлүүлжээ. Түүнийг үгийн урлаг, ертөнцийн хуран үймээнээс сэтгэлээ нэгэнт татсан хэмээн тэмдэглэсэн байдаг. Өдгөө Б.Одгэрэл нь Энэтхэг улсын Дарамасала болон Варанаса хотноо буддын гүн ухаанд суралцаж буй.  Содон, сайхан шүлгүүдийн цоморлиг болсон "Үл таних зочин" номоос онцлох 5 шүлгийг хүргэж байна. 

ҮРГЭЛЖЛҮҮЛЖ УНШИХ

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(156.0.214.18) 2019 оны 06 сарын 06

Та зээл авах шаардлагатай, гэхдээ танаас асууж буй банк, санхүүгийн байгууллагаас татгалздаг таны сарын орлого, хэт их хүүгийн түвшинд тохиромжгүй нөхцөл байдал. Та зээл авахыг хүсч байна   Таны хэрэгцээг дэмжих. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөл байдалд би танд зээл олгож байна Зээл, Худалдааны зээл, Олон улсын зээл, Хувийн зээл, Онцгой Зээл, Боловсролын Зээл зэрэг олон компаниудад зээл олгодог. Чи үнэхээр хэрэгтэй байна Холбогдох Имэйл: matildalecoustre@gmail.com whatsapp:0022 995 414 913

0  |  0
Top