Мөчлөгийн эдийн засагтай Монгол Улсад зэсийн ханшийн хэлбэлзэл сөргөөр нөлөөлж мэдэх нь. Лондонгийн металлын бирж дээр нэг тонн зэс 5830 ам.доллар болж 0.4 хувиар унав. Сүүлийн дөрвөн жилийн хамгийн доод үзүүлэлт нь энэ. АНУ-ын Ерөнхийлөгч Мексикт нийлүүлэх түүхий эдийн тарицыг нэмсэн нь ийнхүү зэсийн ханшийг савлуулж орхилоо. Ердөө гуравхан хоногийн өмнө 0.5 хувиар өсөж байсан энэ зах зээл нэг улсын удирдагчийн мэдэгдэл, шийдвэрээс шалтгаалан ийнхүү өсөв.
Дэлхийн банк оны өмнөхөн түүхий эдийн үнийн уналт жижиг улсуудад сөргөөр нөлөөлөхийг сануулж байлаа. Үндсэндээ Монгол Улс энэ мэдэгдлийг халаглан сонсож, үр дүнг нь мэдрэхээс өөр сонголтгүй байсан. Гэвч нүүрс, зэс, алт зэрэг Монголын чухал гэж тооцогддог түүхий эдийн ханш харьцангуй тогтвортой байсан нь зэсийн ганц том орд гэгдэх Оюутолгойн ашиг орлогод сайнаар нөлөөлсөн. Компанийн орлого энэ оны нэгдүгээр улирлын байдлаар 43.6 хувиар өсөж, 352.7 сая ам.доллар болсон нь саяхны сайхан мэдээ байлаа. АНУ-Хятад болон АНУ хойд америкийн бусад улсуудтай хийх худалдаа, эдийн засгийн харилцаа таагүй байгаа энэ үед зөвхөн зэс ч бус бусад түүхий эдийн үнэ хэлбэлзэж эхэлнэ гэдгийг эдийн засагчид анхааруулав. Эдийн засагчид анхааруулж байх хооронд БНХАУ-ын засаг захиргааны баримталж буй бодлого нүүрсний үнийг бууруулж магадгүй гэдгийг олон улсын агентлагууд онцлоод эхэллээ. БНХАУ-ын засаг захиргаа нүүрсний үнийг бууруулах чиглэлийг олборлогч компаниудад хандан гаргасан гэдгийг эх сурвалжууд онцолж байна. БНХАУ-ын Үндэсний хөгжил шинэтгэлийн хороо салбарын компаниудад хандан 5500 ккал илчлэгтэй нүүрсний үнийг нэг тонныг нь 600 юань буюу 87 ам.доллароос хэтрүүлэхгүй байх санал боловсруулжээ.
БНХАУ-д үйл ажиллагаа явуулдаг эрчим хүч үйлдвэрлэгч том зургаан компани Засгийн газарт хандан түүхий эдийн үнэ бууруулах хүсэлт гаргасантай холбогдуулан БНХАУ-ын засаг захиргаа нүүрсний үнэ бууруулах санал гаргасан байж болзошгүй юм. Өнгөрсөн гуравдугаар сард Чинхуандогийн боомтод эрчим хүчний нүүрс тонн нь 634 юань болж өссөн байна. Харин энэ тоо тавдугаар сарын сүүлч гэхэд 613 болж буурав.
Олон улсын валютын сан 2018 оын намар хуралдаж улмаар 2019 онд нэг тонн зэсийн дундаж ханш 6191 ам.доллар байна гэж төсөөлсөн. Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк ч мөн энэ дүнтэй адилаар төсөөлж байлаа. Оны эхний улирал ч тэдний таамаглаж байснаар болсон. Харин АНУ-Хятадын худалдааны дайн тийм ч амар дуусахгүй дахиад хэдэн жилээр үргэлжлэх төлөвтэй болсон нь түүхий эд болон хөрөнгийн зах зээлийн ханшийг хэлбэлзүүлж буй гол хүчин зүйлс болсон юм. Хамгийн гол нь том гүрнүүдийн худалдааны дайн жижиг улсуудад хамгийн хүндээр тусч, дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн шинэ хямралыг бий болгоно гэдгийг сануулсан. АНУ, БНХАУ тэргүүтэй дэлхийн эдийн засгийн тэргүүлэгч том гүрнүүдийн эдийн засаг унахгүй байгаа ч сүүлийн таван жилд 0.1-ээс илүү хувиар өсөхгүй алгуур байгаа нь ч түүхий эдийн салбарт нөлөөлж байгаа юм.
Монгол Улс шиг бүтээлч үйлдвэрлэлийн салбаргүй эдийн засаг нь уул уурхайн салбараас дэндүү хамааралтай улс чухамдаа мөчлөгийн эдийн засгийг сөрөх бодлого боловсруулах ёстой гэдгийг Олон улсын валютын сан сүүлийн гурван жил сануулж байна. Ялангуяа БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарч бусад салбаруудад нөлөөлж байгаа энэ цаг үед Монгол Улсад сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй.
Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ дахин унах төлөвтэй байна. Ялангуяа зэсийн ханшийн уналт цаашид ч үргэлжилж мэдэх нь. Сүүлийн жил хагасын хугацаанд харьцангуй тогтвортой байсан зэсийн ханш 1-2 хувиар унахад л түүхийн эдийн зах зээлийн бусад салбарт дэндүү ихээр нөлөөлөх болно. Лондонгийн металлийн бирж дээр ердөө 0.4 хувиар унахад л никел, ган, цинк зэрэг бусад түүхий эдийн үнэ хэлбэлзэж байгаа нь үүний тод илрэл юм. Дээрх нөхцөл байдлаас шалтгаалан Рио Тинто компани энэ онын зэсийн олборлолт болон борлуулалтаа өнгөрсөн жилийнхээс 2-3 хувиаар бууруулах болоод байна.
Яг энэ нөхцөл байдал одоогоос жилийн өмнө буюу 2018 оны долоодугаар сард үүсэж байлаа. 2018 он гарсаар тогтмол өсөөд байсан зэсийн ханш наадмын дараахан 1100-1200 ам.доллараар бараг хоёр хувиар уналаа. Тухайн үед дөнгөж эхлээд байсан АНУ-Хятадын худалдааны хямрал, Хятадын бүтээгдэхүүнд хориг саад тогтоох шийдвэр хоёр улсаар зогсохгүй дэлхийн бараа эргэлтэд нөлөөлсний дохио байлаа. Энэ жил ч мөн ялгаагүй эхний улиралд тогтмол өсөж байсан зэсийн ханш зургаадугаар сарын эхээр дахин буурав. Тухайн үед нэг сар хүрэхгүй хугацааны дараа зэсийн ханш хэвийн хэмжээндээ хүрч байлаа. Харин энэ удаагийн зэсийн ханшийн хэлбэлзлийг өнгөрсөн жилийнхээс удах төлөвтэй гэж шинжээчид дүгнэх болов.
Сэтгэгдэл ( 1 )
Та зээл авах шаардлагатай, гэхдээ танаас асууж буй банк, санхүүгийн байгууллагаас татгалздаг таны сарын орлого, хэт их хүүгийн түвшинд тохиромжгүй нөхцөл байдал. Та зээл авахыг хүсч байна Таны хэрэгцээг дэмжих. Ямар ч асуудал байхгүй. Санхүүгийн ямар ч нөхцөл байдалд би танд зээл олгож байна Зээл, Худалдааны зээл, Олон улсын зээл, Хувийн зээл, Онцгой Зээл, Боловсролын Зээл зэрэг олон компаниудад зээл олгодог. Чи үнэхээр хэрэгтэй байна Холбогдох Имэйл: matildalecoustre@gmail.com whatsapp: 0022 995 414 913