БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар уулзах үеэрээ Хуавэй компани ОХУ-д 5G сүлжээ хөгжүүлэх гэрээнд гарын үсэг зуржээ. Гэрээний хүрээнд ОХУ-ын “МТС” компанитай хамтран ажиллах юм. Хамтын ажиллагаа ирэх наймдугаар сард эхэлж 2020 оны сүүлээр дуусах төлөвтэй айна.
“Хамтран ажиллах болсондоо таатай байна. Цаашид технологийн салбарыг хөгжүүлэхэд хамтран ажиллаж, олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж Хуавэй компанийн ТУЗ-ийн дэд дарга Гуо Пинг ярьжээ.
АНУ-тай үүсгэсэн маргаанаас шалтгаалан Google компани андройд системээ Хуавэй компанийн утсанд ашиглахгүй гэх шийдвэр гарсны дараа тус компани шинэ систем зохиох ажилдаа орсон юм. ОХУ-ын зүгээс ч системийн хөгжүүлэлтэд хамтран ажиллах боломжтой гэдгээ мэдэгдээд байсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Сайн уу, ээж ээ Хүмүүс мөрөөдөлдөө хүрэх боломжийг олгохын тулд интернэт зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилтийн хэрэгцээ; бидэнтэй холбоо барина уу Зээлийн хїїгийн турш зээлийн хїї 2% байна. Бидний санал болгож буй санал нь $ 5,000-500.000 доллараас эхлэн 1 жилээс 25 жил хүртэлх хугацаанд буцаан олгогддог. Хэрэв та сонирхож байвал илүү мэдээлэл авахыг хүсвэл бидэнтэй холбоо барина уу. Мэйл: matildalecoustre@Gmail.Com wathsapp: 0022 995 414 913