Д.Тогтохсүрэн: Дипломатуудын хэргийг хуулийн хүрээнд шалгах ёстой

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 10

 Монгол Улсын хоёр дипломатч Герман Улсын Дрезден хотноо 70 кг хар тамхи хилийн шалган нэвтрүүлэх постоор нэвтрүүлэх гэж байхдаа саатуулагдсан хэрэг өнгөрөгч тавдугаар сарын эхээр гарсан. Монгол Улсын нэрийг дэлхий дахинд унагасан уг хэргийг өнөөдөр /2019.06.10/ Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл дээр хэлэлцэж байгаа.

Уг асуудалд УИХ дахь олонхийн бүлгээс ямар байр суурь баримталж байгаа талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс тодруулахад “Үнэхээр харамсалтай хэрэг гарсан. Энэ хэргийг ирэх гуравдахь өдөр Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаа сүүлийн 20-иод жилийн хугацаанд Элчин сайдын яам, дипломат ажилтнуудын оролцсон хэргийн талаар мэдээлэл сонсох юм. Шаардлагатай гэвэл үүнийг чуулган дээр сонсож болно. Ер нь бүлгийн зүгээс хуулийн хүрээнд шалгах ёстой. Хуулийн хүрээнд хэрэг зөрчлүүдийг таслан зогсоох шаардлагатай гэж үзэж байгаа. Тийм ч учраас байнгын хорооны хурлаар яаралтай хэлэлцэх ёстой гэж үзэж хурал зарлаад байна” гэлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top