Монгол Улсын Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл дээр МАН-ын бүлэг энэ даваа гарагаас эхлэн бүтэн дөрвөн өдөр хуралдаад байна. Бүлгийн хурлаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгээс мэдээлэл авлаа.
Д.Тогтохсүрэн “УИХ-ын 62 гишүүнээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөл өргөн барьсан. Дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотой төсөл өргөн баригдсан. Энэ хоёр төслийг нэгтгэх, цэгцлэх, зөвшилцөх асуудал яригдаж байна. Хоёр ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа. Нэг нь Ө.Энхтүвшин даргаар ахлуулсан ажлын хэсэг нөгөө нь Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ахлуулсан Үндэсний зөвшилцлийн Ажлын хэсэг ажиллаж байна. Эдгээр ажлын хэсгийн санал, хуулийн төсөл дээр МАН-ын бүлэг дөрвөн өдөр хуралдлаа. Эцсийн шийдэл гараагүй. Хэдэн зүйл дээр тогтоогүй байгаа. АН-ын бүлгээс Ард нийтийн санал асуулга явуулах санал гаргасан. Манай бүлэг Ард нийтийн санал асуулга явуулах шаардлагагүй гэж үзсэн.
Парламентын гишүүдийг 108 болгох заалтыг тоо нь олон байна гэж гишүүд үзэж, дэмжихгүй гэдэг саналтай байгаа. Гишүүдийн тоог нэмэх дээр олон нийт шүүмжлэлтэй хандах байх. МАН-ын бүлгээс өчигдөр, өнөөдөр Ерөнхийлөгч болон АН-тай зөвшилцөх ажил хийгдэж байна. АН-ын хувьд ирэх нэг дэх өдөр хуралдаж, шийдвэрээ гаргая гэж байгаа” гэлээ.
ШУУД:
Сэтгэгдэл ( 5 )
Гишүүдийн тоо нэмээд зөв шударга ажилладаг бол нэмж болох л юм. Хамгийн буруу юм бол намын жагсаалтаар УИХ гишүүн болгох. Намын нэрээр мөнгөтэй хүмүүс төрд шургалж нөгөө л шударга бус бусармаг явдал үргэлжлэх болно. Олонхийн ойлгож байгаагаар намын гишүүд ажил мэргэжлээрээ чадварлаг биш, ард түмнийг цагаан цаас гэж доромжлоод хулгай луйвард гаршсан хүмүүс гэж бодож байна.
САНАЛ АСУУЛГА ЯВУУЛАХГҮЙ ГЭДЭГ НЬ АРАЙ ҮГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ. АРД ТҮМНЭЭ ХАМГААЛСАН ҮНДСЭН ХУЛЬ ЮМУУ, ЭРХ БАРИГЧДЫН ЭРХ АШГИЙГ ХАМГААЛСАН ХУУЛЬ ЮМУУ ГЭЭД ТОМ АСУУДАЛ БОЛНО ДОО. ЮУ ГЭСЭН ТЭНЭГЛЭЛ ВЭ?
Гишүүд тойргоороо яваад хүмүүстэй уулзаад санал хүсэлтийг сонсоод авчихаа биз дээ. Илүү зардал хэрэггүй. Тэгээд ч бүх хүмүүн санал хэлнэ гэж үгүй. Ард нийтийн санал авах хэрэггүй. Гишүүд ард нийтээ төлөөлж буй.
ард тумний эрх чолоог ард тумнээс асуухгуй гэнэ. АРДГУЙ ТОР ГЭЖ БАЙДАГ БОЛ МАН ТАМ РУУГАА ОЧИХ ЗАМАА ТАВИЛАА
Хуулийн тэр үг үсгийг ашиглан та нар ноерхолоо тогтоохр гэжүү Горьдоо