“Оюутолгой”-г шалгахад Австралийн хуулийн байгууллагууд хамтрахгүй

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 11

Уул уурхайн салбарт тэргүүлэгч “Рио Тинто” компанийн хэрэгжүүлдэг “Оюутолгой” төсөлтэй холбоотой хэргийг шалгахад Австралийн хууль, хяналтын байгууллагууд хамтран ажиллах боломжгүй гэдгээ илэрхийлсэн байна. “Оюутолгой” төсөлтэй холбогдох хэргийг Швейцар, Монголын байгууллагууд мөрдөн шалгаж байгаа юм.

Мөрдөн шалгах ажиллагаа нь 2009 онд байгуулсан “Оюутолгой”-н хөрөнгө оруулалтын гэрээн дээр төвлөрч буй аж. Голлох хөрөнгө оруулагч “Туркойз Хилл Ресурс” компанийн мэдээллээр Монголын Авлигатай тэмцэх газар газар “Оюу Толгой” ХХК-иас мэдээлэл авах хүсэлтээ хүргүүлжээ.

Өнгөрсөн онд “Оюу Толгой”-н гэрээг байгуулахад оролцсон Сангийн сайд асан С.Баярцогтын 9.2 сая ам.доллартой холбогдох хэргийг шалгаж буй талаар Швейцарын Холбооны прокурорын газраас мэдэгдэхэд Авлигатай тэмцэх газар ч хамтран ажиллаж байгаагаа мэдэгдэж байсан билээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Пүүжий(203.91.115.46) 2019 оны 07 сарын 24

Австральд Рио-гийн уурхай байдаг л даа. Түүнээс айгаад байхгүй юу дээ.

0  |  0
МОНГОЛ(66.181.161.109) 2019 оны 06 сарын 19

Олон улсын шүүхээр оруулж энэ гэрээг цуцлах ёстой Тэр үед энэ гэрээг хийсэн дотоодын хулгайчидаа бүгдийг нь цаазал Энэ муу гадны дээрэмчид ингэж галзуурна гэж юу байх вэ

0  |  0
Top