Өмнөд Америкийн зарим улсад эрчим хүч тасалдлаа

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 17

Өмнөд Америкийн Аргентин улс даяар, Уругвайн зүүн хэсэг, Парагвай улсын хойд хэсэгт эрчим хүч тасалдаж ойролцоогоор 50 сая хүн цахилгаангүй болжээ. Эрчим хүчний нөөц, цахилгаан станцын системийн аюулгүй байдал доголдсоноос энэхүү осол болсон гэж мэргэжилтнүүд үзэж байна. Эрчим хүчний үүсгүүр чухам яагаад тасалдах болсон гадны хүчин зүйл байгаа эсэхийг Аргентин улсын Дотоод хэргийн яамнаас шалгаж буй аж. 

“Бидэнд ослын шалтгаан тодорхой болоогүй байна. Гэхдээ олон улсын хэвлэлүүдээр бичиж байгаа шиг хакердаагүй. Бүс нутгийн шинж чанартай осол учраас бид шалтгааныг тодорхой болгож олон нийтэд тодорхой болгоно” гэж Аргентин улсын Эрчим хүчний сайд Густаво Лопетеги ярьжээ.

Аргентин улсад орон нутгийн сонгууль болж байгаатай энэ бүхэн давхацсан нь сөрөг хүчнийхний анхаарлыг татаж, сонгуулийг албаар будлиантуулах эрх баригчдын үйлдэл гэж байгаа ч үүнийг Засгийн газрын зүгээс эрс няцаасан юм. Нөхцөл байдлын улмаас орон нутгийн сонгуулийн санал авах хугацааг сунгасан байна. Цахилгаан эрчим хүч тасалд хотуудад үйлчилгээний бүх газрууд хаалгаа барьж, замын хөдөлгөөн тэр чигтээ тасалджээ. Уругвай болон Парагвай улс нь хил залгаа бүс нутгийн эрчим хүчийг Аргентин улсын эрчим хүчний нэгдсэн системтэй гэрээний дагуу холбогддог тул ийнхүү эрчим хүч тасалдсан байна. Цахилгааны саатал илэрсэн бүс нутгуудад усан цахилгаан станц болон нарны цахилгаан станц хангалттай хэмжээнд байдаг тул хэдхэн цагийн дараа эрчим хүчээр хангажээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top