ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангиас өчигдөр /2019.06.19/ 25 настай, Т гэх сэжигтэн оргосон хэрэг гарчээ. Уг этгээд нь бага насны хүүхэд хүчирхийлсэн хэргээр шалгагдаж, яллагдагчаар татагдаад байсан бөгөөд хэд хэдэн удаа оргохыг завдаж байсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарч байна.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад "Саатуулагдан шалгагдаж байсан сэжигтэн оргосон хэрэг гарсан нь үнэн. Одоогоор тодорхой мэдээлэл алга" гэх тайлбарыг өглөө.
Одоогоор оргосон этгээдийг улсын хэмжээнд эрэн хайх ажиллагааг холбогдох байгууллагууд эхлүүлээд байна. Энэ талаар эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл ( 1 )
✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл: