Оргосон этгээдийг СУРАГГҮЙ БОЛСОН ОХИНЫ ХЭРЭГТ сэжиглэж байжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангиас өчигдөр /2019.06.19/ оройн 19.00 цагийн үед сэжигтэн оргосон талаар өмнө нь бид мэдээлсэн.

Хорих ангиас оргосон этгээд бага насны хүүхэд хүчирхийлсэн гэх хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан С.Төмөр гэгч байсан ба түүнийг өнгөрөгч тавдугаар сарын 3-ны өдрөөс яллагдагчаар татан, хориод байжээ.

Одоогоор дээрх этгээдийг эрэн сурвалжлах ажлыг Цагдаагийн байгууллага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар хамтран явуулж байгаа ба сэжигтэн оргосон шалтгааныг тодруулахаар хорих ангид дотоод хяналт шалгалт оруулаад байна.

Сануулахад, дээрх этгээд нь нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн зургаадугаар хорооны нутаг дэвсгэрт дөрөвдүгээр сарын 29-ний орой 23:00 цагийн орчимд 11 настай хүүхдийг хүчирхийлсэн гэмт хэрэг үйлдэж байсан. Тус гэмт хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагч нар илрүүлж, сэжигтэй этгээд С.Төмөрийг эрэн сурвалжилж, олж тогтоосон байдаг.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд сураггүй болсон охины хэрэгт түүнийг мөн сэжиглэн, давхар шалгаж байжээ. 

С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой, 25 настай ба өмнө нь гурван удаагийн ял шийтгэл авч байжээ. 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хэрэг хуучирдаггүй х(172.58.60.108) 2019 оны 07 сарын 02

Хужаагийн тагнуулын албанд ажилладаг хужаагийн кондом Тошилийн Баярхүү гэрийнхээ цэвэрлэгчийн 14 настай охиныг хүчиндэж жирэмслүүлээд абортны мөнгө гэж 3 н сая төгрөг өгөөд зугатсан гэнээ. Шанхайд оюутан бахдаа хужаагийн тагнуулд элссэн Хүү Наранцацралт, монгол охидийн хужаа зардаг мөн хужаагийн тагнуулч охин Наранзул. Хөнгөн бетон компани. Гэр бүлээрээм250 хужаагийн тусгай албадынихорлон сүйтгэгчдийг монголд оруулж оршин суулгаж хятадын бичиг баримт зөвшөөрлийг үхэн хатан хөөцөлдөж хахуульдаж бүтээж өгдөг гэр бүлийн баг.

0  |  0
Ээж(202.9.45.119) 2019 оны 06 сарын 23

Шөнийн 11 цагт бага насны охин гадуур юу хийж явдаг бнаа эцэг эхийн хяналт хаана бна гэрээс нь чирч гаргана гэж байх уу ийм бузар новшид Өгөөш болгоод цэцэг цэврүү шиг Охидоо Нүдний Цөцгий мэт хайрлъя Аав Ээж нараа

2  |  0
аав(202.9.42.215) 2019 оны 06 сарын 23

арчаагүй мануухайнууд сормуусаа харж байдагиимуу, тэр өдрийн гараатай байсан малнуудыг бүгдийг нь хал

2  |  1
Zoooo(91.5.109.164) 2019 оны 06 сарын 20

Umhii har buzar ve shuud buudchihmaar gar ve bas estoi zugeer bdaggui ymiig ajilgaagui bolgomoor ym

0  |  0
hmm(66.181.161.61) 2019 оны 06 сарын 23

Tv9 сурвалжлагчыг амьддаа таван цулаа хархуу гээд шоронгын гаргаж авчираад гэдсэн дээр нь хутгаар зурсан гээд байсан манай хуулийхан их нотой шүү . Ард нь нэг том гар л байгаадаа аягүй бол түүнээс 461с алхаад газар биш шүү

1  |  0
БӨХА(66.181.161.88) 2019 оны 06 сарын 23

дахиад 1 г хүчиндэнэ дээ. ЯАДАГ БИЛЭЭ. МУУ БУЗАРЫГ ХУРДАН БАРИАСАЙ. НААД ШОРОНГИНХОО АЖИЛЧДЫН ЦАЛИНГ НЭМЭЭЧЭЭ ТАВАН ЦААС ӨГӨӨД Л ОРГОЖ ТААРНА УГААСАА.

0  |  2
иргэн (66.181.180.175) 2019 оны 06 сарын 23

хорих ангийн үхээнц юмнууд ямар арчаагүй юм вэ тийм газраас оргож байгаа юм чинь хаана ч явж амьдрах хүн байнаа даа худлаа томрохоос өөр ажилгүй улсууд юмаа

2  |  0
Top