ШШГЕГ-ын цагдан хорин 461-р ангиас өчигдөр /2019.06.19/ 19.00 цагийн үед сэжигтэн оргосон талаар өмнө нь мэдээлсэн. Тухайн этгээд нь С.Төмөр гэгч байсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн дөрөв дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдон, өнгөрсөн сарын 03-ны өдрөөс яллагдагчаар татагдан хоригдож байсан гэдгийг ШШГЕГ-аас мэдээллээ.
Тухайн этгээдийг эрэн хайх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.
Оргосон шалтгаан нөхцөлийг тодруулахаар тус ангид албаны дотоод шалгалт явуулж эхэлжээ. Мөн түүнийг олж баривчилсны дараа Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм байна.
С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой, 25 настай ба өмнө нь гурван удаагийн ял шийтгэл авч байжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Zurag!!! Ta nart neg l uimiig heldeg zuragiini tavia gej.
Zurag!!! Ta nart neg l uimiig heldeg zuragiini tavia gej.