Оргодлуудыг барихад тусалсан Халимагийн малчин нэг сая рублиэр шагнуулна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 01

Дагестаны Шахмал тосгон дахь хорих ангиас оргосон хоригдлуудыг барихад тусалсан Халимагийн малчин нэг сая рубль авна гэж Дагестаны Засгийн газар мэдээлжээ.
Зургаан оргодлыг Халимагийн Дотоод хэргийн яам, Холбооны аюулгүй байдлын алба, Оросын гварди, Мөрдөх хорооны алба хаагчид өнгөрсөн лхагва гарагт /2020.09.30/ барьсан байна. Тэдний байршлын талаар Халимагийн нэгэн малчин мэдээлсэн бөгөөд илүү дэлгэрэнгүй мэдээллийг тодруулж байна гэж ТАСС агентлаг мэдээлжээ. Дагестан тэдний байршлын талаар мэдээлсэн хүнд нэг сая рублийн шагнал амласан бөгөөд Дагенстаны Бүгд Найрамдах Улсын тэргүүн амласан шагналаа олгоно гэж мэдэгдсэн байна.

Тэдгээр зургаан хоригдол өнгөрсөн сарын 23-ний шөнө оргожээ. Тэдний дөрөв нь хар тамхины наймаа, хоёр нь хүн амины хэргээр ял авсан гэмт хэрэгтнүүд байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top