ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙНА: Хорих ангиас оргосон С.Төмөр

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 20

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг буюу бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэгт холбогдон, 2019 оны тавдугаар сарын 3-ны өдрөөс яллагдагчаар татагдан Цагдан хорих 461-р ангид хоригдож байсан С.Төмөр нь өчигдөр буюу зургаадугаар сарын 19-ний өдрийн 19:00 цагийн үед тус ангийн байрнаас оргожээ. Тухайн этгээдийн эрэн хайх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, Цагдаагийн байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна.

Энэ талаар Эрүүгийн цагдаагийн газраас "Тухайн өдөр эргэлт, уулзалт явагдаж, хөдөлгөөний ачаалал их байсан үе. Дотоод журмынхаа дагуу ангийн сэтгэл зүйч хоригдогч С.Төмөртэй уулзалт хийж дуусаад журмын дагуу харуул хамгаалалтын ажилтанд хоригдогчийн хүлээлгэж өгөөгүйн улмаас тухайн этгээдэд оргох боломжийг олгож, ажлын хариуцлага алдсан, хорих ангийн харуул хамгаалалтын ажиллагаа хэвийн явагдаж байсан. Оргосон шалтгаан нөхцөлийг тодруулахаар тус ангид албаны дотоод шалгалт явуулж байгаа учраас үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэсэн мэдээлэл өгөөд байна. 

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Жавхлант суманд сураггүй болсон охины хэрэгт түүнийг мөн сэжиглэн, давхар шалгаж байжээ. 

Оргосон этгээдийг одоо улс орон даяар эрэн сурвалжилж байгаа бөгөөд тухайн этгээдийг баривчилсны дараа Цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгана хэмээв.

***

С.Төмөр нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын харьяат, бүрэн дунд боловсролтой, 25 настай.

Содон шинж тэмдэг: 154-156 см өндөртэй, 56 кг жинтэй, жижиг бор нүдтэй, сартгар намхан хамартай, өргөн шанаатай, богино эрүүтэй, нарийн жижиг уруултай, гавлыг зүүн дээд хэсэгт халцарсан сорвитой, хэвлий хэсэгт элэгний хагалгааны сорвитой, зүүн гарын булчинд хас, зүрх, аалз, зүүн гарын шуунд загалмай шивсэн шивээстэй. Зүүн гарын дотор шуунд олон тооны сорвитой. 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Там(103.9.90.3) 2021 оны 08 сарын 24

Баривчлах ажиллагааны үед эсэргүүцэл үзүүлсэн гээд буудчаач наад хог шаараа,энхрий бяцхан охинг бузарлаж ээж аавын элгийг эмтэлсэн гаж донтонг насаар нь тэжээх хэрэггүй!!!

6  |  0
Jd(202.126.89.243) 2019 оны 06 сарын 26

Tv geer sain zarlaach. Naadah chin odoo shiidsen zugeer daxiad shuud huchin hiine. Tsairsan yavj baigaa za yu. Baga nasnii huuhduudee bolgoomjil. Lager zuslangaar yavj bga da muu sda. Evderhii ezengui baishin onilson udur nuugdaad shunu garch bga muu lalar

3  |  0
Zochin(202.126.89.20) 2019 оны 06 сарын 20

Aimaar ym be hurdan bariasai dahiad ymar ch hereg hiihiin bilee iim olon dahin yal edelsen humuus zasrahguidee harvaas yal tsaraitai.

0  |  0
matilda(197.234.221.188) 2019 оны 06 сарын 20

✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл:

0  |  0
matilda(197.234.221.188) 2019 оны 06 сарын 20

✔ Сайн уу, эрхэм ✔ И-мэйл:

0  |  0
хурдан барьж хориочэ(66.181.161.46) 2019 оны 06 сарын 26

хурдан энэ бузараа олж авч хориочээ яах ч юм билээ айдастай бна

3  |  0
Irgen(103.68.107.22) 2019 оны 06 сарын 26

Archaagui har novshnuud, yamar ch hyanalt bhgui ajliin bairnii hariutslaga bhgui holduu har manuuhainuud. Butelgui zdu-nuud yumaa.

1  |  0
Top