Өнөөдөр 32 нас хүрсэн Лионель Мессигийн амьдралын дүрэм

2019 оны 06 сарын 24

Өнөөдөр дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси 32 нас хүрч байна.  Бразилд болж байгаа “Копа Америка” тэмцээнд оролцож байгаа түүнд шигшээ багийн андууд нь ялалт, хасагдах шатанд шалгарсан амжилтаар бэлэг барилаа. Колумбийн багт ялагдаж, Парагвайтай тэнцсэн Аргентины шигшээ баг сүүлийн тойрогт Катарын багийг ялахгүй бол хэсгээс гарахгүй байх аюул нүүрлээд байлаа. Гэвч Лаутаро Мартинес, Күн Агуэро нарын гоол Мессигийн 32 насны төрсөн өдөрт зориулсан бэлэг болсон юм. Дөрвөн оноо авсан Аргентины баг дараагийн шатанд шалгарч, Венесуэлийн багтай тоглох болсон.

Ингээд Бразилд Америкийн Цомын төлөө өрсөлдөж байгаа дэлхийн бүх цаг үеийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Лионель Мессигийн амьдралын дүрмийг танилцуулж байна.

Миний ам биш хөл ярьдаг.

Хөлбөмбөг бол миний хамгийн дуртай тоглоом.

Би Барселонад 12 настайгаасаа амьдарч байна. Гэхдээ би аргентин хүн хэвээр байгаа.

Амиа хичээх зан надад байхгүй. Ямар ч гэсэн одоо тийм зантай болоогүй л байна.

Би Пеле, Марадона, Ди Стефано нарын аваргуудыг их хүндэлдэг. Гэхдээ одоо намайг тэдэнтэй харьцуулах нь таалагддаггүй. Энэ талаар намайг тэтгэвэрт гарсан хойно ярилцацгаая.

Би багаасаа чимээгүй, нам гүм амьдарч ирсэн. Бүх чөлөөт цагаа хөлбөмбөгт зориулдаг. Найзууд минь зугаалахаар дуудах болгонд би маргааш бэлтгэлтэй гээд татгалздаг байлаа. Одоо ч гэсэн адилхан, гэртээ л байдаг.

Авьяас чадвар ч золиос шаарддаг.

Өдөр болгон шинэ юм сурах боломжтой байдаг бол амьдрал улам сайхан байх байсан.

Би шилдэг тоглогч байхыг эсэргүүцээгүй. Гэхдээ төгс төгөлдрийн үүднээс өөрийгөө шүүмжлэхийн тулд л тэр.

Би амжилтаа хэмжээд байдаггүй. Өчигдөр болсон зүйл өчигдөртөө үлдсэн. Маргаашийн талаар бодох хэрэгтэй. Миний амьдрал өнгөрснөө эргэн санахын аргагүй хурдан өнгөрдөг. Зодог тайлсан хойноо л өнгөрснөө дурсан санах болно.

Шагнал гэдэг сайхан зүйл. Гэхдээ шагнал намайг биш сэтгүүлчдийн л сэтгэлийг хөдөлгөх ёстой.

Хамгийн сайхан гоолоо нэрлэ гэж байнга сонсдог. Миний хувьд гоолыг сайхан, муухай гэж биш чухал, чухал биш гэж ангилдаг. Финалд оруулсан гоол болгон чухал.

Би бүх тоглолтод шигшээ тоглолтод гарсан мэт тоглодог.

Тоглолтын дараа “Арсенал”-ын нэг тоглогч над дээр ирээд “Нэг талбайд тоглох нь нэр хүндийн хэрэг байлаа” гэж хэлсэн. Би дотроо “Бурхан минь, дөнгөж сая ялагдсан багийн тоглогч ингэж хэлэх гэж үү” гэж бодсон.

Амьдралд ялалт, ялагдлаас илүү чухал зүйл бий.

Аав болоод би юмыг шинээр хардаг болсон. Өчигдөр л надад хэдэн сая чухал ажил байсан бол өнөөдөр хүүгээс минь илүү чухал зүйл гэж үгүй.

Хэн ч цаг үргэлж ялна гэж байхгүй гэж өөртөө хааяа хэлж байх хэрэгтэй.

Мөнгө намайг илүү сайн тоглодог болгож чадахгүй. Би одоо ч гэсэн гудамжинд тоглож байгаа бяцхан хүүхэд шиг л байдаг. Энэ мэдрэмж алга болсон цагт би зодог тайлна.

Цалин мөнгөгүй байсан ч би одоогийнх шигээ тоглосоор байх болно. Мөнгө амьдралыг тав тухтай болгодог ч сэтгэл санааг сэргээдэг зүйл биш. Би амьдралаа сайжруулах гэж хөлбөмбөг тоглодоггүй, би хөлбөмбөг тоглох гэж амьдардаг.

Надад гоёмсог үс засалт, сайхан бие бялдар хэрэггүй. Зүгээр л бөмбөг өгчих, би юу чаддагаа харуулъя.

Роналду бол агуу тамирчин. Хэрэв тэр байгаагүй бол магадгүй би хөгжихгүй, байрандаа байх байсан биз.

Улам сайн болж чадахгүй гэдгээ ойлгох үе амьдралын хамгийн гунигтай өдөр.

Дэлхийн шилдэг хөлбөмбөгч болохоос илүү сайн хүн болохыг хүсдэг. Тэгэхгүй бол зодог тайлаад надад юу үлдэх билээ? Намайг сайн залуу гэж дурсвал би илүү баяртай байх болно.

Надад сурах юм их байна. Баруун, зүүн хөлөөр адилхан цохидог болох сон.

Аргентины шигшээ баг ганцхан Месси биш.

Намайг хүнд хэцүү Англид тоглож чадахгүй гэж хэлдэг хүмүүс Росариод ямар нөхцөлд тоглодог байсныг минь мэдэхгүй байна. Тэнд талбай дээр шилний хагархай, нүхтэй байлаа. Гэсэн ч би сайн тоглодог байсан.

Роналду бид хоёр дайснууд биш. Нэг нэгнээ хүндэлдэг. Талбай дээр өрсөлддөг ч амьдралд үгүй.

Надад рекорд хэрэггүй. Рекорд тогтоолоо гээд цом авахгүй шүү дээ.

Мөрөөдлөө биелүүлэхийн тулд золиос гаргахад бэлэн, маш их хөдөлмөрлөж, тэмцэх хэрэгтэй.

Хүүхэд багачуудын инээмсэглэлээс илүү сайхан зүйл үгүй. Би гарын үсэг өгч байхдаа ч тэднийг инээмсэглүүлэхийг хичээдэг.

Би тоглолтын ямар нэг төлөвлөгөө гаргаж, задлан шинжилдэггүй. Би байгалиас заяасан зөнгөөрөө тоглодог.

Багийн шагнал хувийн шагналаас хэд дахин илүү үнэ цэнтэй.

Шигшээ багтайгаа цуг “Копа Америка”, ДАШТ-д түрүүлэх нь миний мөрөөдөл.

Шави, Иньеста хоёр надаас илүү зүйлийг талбайд бүтээдэг.

Марадонатай намайг харьцуулдаг. Дэлхийд ганц л Марадона бий.

Би шилдэг нь биш “Барселона” шилдэг нь.

Арсланд хонины бодол хамаагүй. Ялахыг хүсвэл чамайг доош нь татаж байгаа хүмүүсийн үгийг бүү сонсоорой.

Алдар нэртэй байх нь зовж зүдэрсэн хүмүүст туслах боломж олгодог. Ялангуяа хүүхдүүдэд.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
compañero(202.179.25.147) 2019 оны 06 сарын 24

Messi tu ets un crack,passi el que passi

0  |  0
Endorphine(202.179.25.147) 2019 оны 06 сарын 24

Messi tu ets un crack

0  |  0
Зочин(66.181.178.28) 2019 оны 06 сарын 25

Аугаа Мecceг хүчирхэгүүд дэмжиж хлрхой шавьжнууд атаархадаг тэр бол бидэнд өгсөн бурханы бэлэг .

2  |  0
Migaa(103.229.120.142) 2019 оны 06 сарын 27

Anglid togloj chadahgui chini unen sh dee busad neg ni chinii chaddagguig hangalttai sain chadna ,bas chi zuvhun barcagiin messi hoho

0  |  3
..(64.119.23.186) 2019 оны 06 сарын 27

Английн багуудын эсрэг хэдэн гоол оруулж бсныг нь мэдэх үү хахх

1  |  0
Migaa(103.229.120.142) 2019 оны 06 сарын 24

Anglid togloj chadahgui chini unen sh dee busad neg ni chinii chaddagguig hangalttai sain chadna ,bas chi zuvhun barcagiin messi hoho

0  |  2
Top