АНУ-ын хамгийн алдартай сүлжээ дэлгүүр болох “Walmart” сүлжээ дэлгүүр хулгай хийх боломжтой тасаг, хулгай хийх магадлалтай этгээдийг программчилсан тооцооллоор тогтоох чадвартай хиймэл оюун ухаан бүхий камер ашиглахаар болжээ. Түүнчлэн үйлчлүүлэгчдийн худалдан авсан торыг алсаас хянах, худалдан авсан бараанд нь автоматаар тооцоолол хийх чадвартай юм байна.
Сүүлийн хагас жилийн туршид сонгогдсон сүлжээнүүдэд амжилттай туршсан тул энэ ондоо багтаан 1000 гаруй сүлжээ дэлгүүрт хиймэл оюун ухаан бүхий камераар тоноглохоор болжээ. Технологийн дэвшлийг ашиглах зорилгыг өмнөө тавьсан “Walmart” сүлжээ дэлгүүр Ирландын “Everseen” компанитай хамтран хиймэл оюун ухаантай камерыг хөгжүүлсэн байна. Одоогоос хоёр жилийн өмнө дэлгүүрийн бараа таталтын ажилтныг орлох робот, үйлчлүүлэгчтэй тулж ажиллах робот машин сүлжээ дэлгүүрүүддээ нэвтрүүлсэн нь олны анхаарлыг ихэд татсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )