2026 оны олимп Италид болно

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 25

Өнөөдөр өглөө Швейцарын Лозанна хотод болсон Олон улсын олимпын хорооны чуулганаар 2026 оны Өвлийн олимпыг зохион байгуулах хотын нэрийг тодрууллаа. Уг олимпын наадмыг хүлээн авахаар Италийн Милан, Кортина-д’Ампеццо хотууд болон Шведийн Стокхольм хот нэрээ дэвшүүлээд байсан билээ.

Олон улсын олимпын хорооны гишүүдийн санал асуулгаар Италийн хоёр хот 47 санал авч, Өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрх авлаа. Стокхольмд 34 гишүүн санал өгчээ. Итали улс өмнө нь 1956 онд Кортина-д’Ампеццо, 2006 онд Туринд Өвлийн олимп, 1960 онд Ромд Зуны олимпыг хүлээн авч байлаа.

2026 оны олимпын наадам хоёрдугаар сарын 6-22-нд болно.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongold hezee boloh (108.218.234.108) 2019 оны 06 сарын 26

Mongol 2050 on gehed olymp hiih hemjeend hurtel hugjij chadah bolovuu

0  |  0
Top