Өмнөд Солонгосын Микроскопын дуран авай шинжилгээний сүлжээнээс боловсруулсан мэдээллээр дэлхийг мөргөх магадлалтай солирыг илрүүлснээ зарлалаа. Хэдийгээр сансрын дуранд үзэгдэх төдий байгаа ч олон жилийн дараа дэлхийд аюул тарьж болохуйц солир гэж үзэж буй аж.
Уг солирыг анх Өмнөд Африк, Австрали, Чилийн эрдэмтэд 2018 онд илрүүлэн аюул тарих хэмжээний биш 1.6 метрийн голчтой солир гэж мэдээлж байсан юм. Гэвч 2019 он гарснаас хойш Өмнөд Солонгосын эрдэмтэд нарийвчилсан судалгаа хийж 160 гаруй метр урт солирын чиглэл зэргийг харвал дэлхийд аюул тарьж болохуйц солир болохыг тогтоожээ. Эрдэмтдийн тооцооллоор 2063-2069 оны хооронд дэлхийтэй мөргөлдөх өндөр магадлалтай аж. Гэхдээ уншигч та санаа амар байж болно. Ийм төрлийн солир дэлхийг мөргөх магадлал 2.7 сая тохиолдолд нэг л удаа болно гэж компьютерын тооцоолол гарсан байна.
Сэтгэгдэл ( 1 )
Hahahahhahahajjahahahahah teguuuuuuul yaaaah gej bichdiiiiin beee sdu