Хар тамхи, мансуурахтай тэмцэх дэлхийн өдөр тохиож байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 06 сарын 26

НҮБ-ын Ерөнхий ассамблей 1967 онд анх энэ өдрийг мансууруулах бодис хэрэглэх болон түүний хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр болгон зарласан юм.

Энэ өдөрт зориулан манай улсад өнөөдөр /2019.06.26/ ЦЕГ-аас Буянт-Ухаа, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг, Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Дорноговь аймгийн Замын-Үүд боомт болон Орхон аймгийн Баян-Өндөр суманд энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ухуулах нөлөөллийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн Монгол Улсын иргэдийг гадны улс оронд зорчихдоо энэ төрлийн гэмт хэрэгт холбогох болон хүний гуйвар, мөнгө амласан ачаа тээшийг авахгүй байх, авсан тохиолдод сайтар шалгаж мэдээлэх талаар сэрэмжлүүлэх мэдээллийг хүргэн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top