АНУ-д дэлхийн сэргээгдэх эрчим хүчний хамгийн том агуулах барина

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 26

Японы Mitsubishi Hitachi Power Systems консорциум АНУ-ын Magnum Development компанитай хамтран сэргээгдэх эрчим хүчний агууулах барих хамтарсан төсөл хэрэгжүүлэх болсноо зарлажээ.

 

Ассошиэйтэд Пресс агентлагийн мэдээлснээр, Юта мужид хэрэгжих энэхүү төсөл түүхэн дэх хамгийн том төсөл болох гэнэ. Дэвшилтэт цэвэр эрчим хүчний агуулах гэгдэх төслийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчийг хуримтлуулах системийг бий болгох бөгөөд нэг мянган мегаватт хүчин чадалтай систем нь жилд 150 мянган айл өрхийг цахилгаан эрчим хүчээр хангах аж.

 

АНУ-ын баруун хэсэгт цахилгаан эрчим хүчний эрэлт өдрийн цагаар харьцангуй бага байдаг тул илүүдэл цахилгааныг хадгалах шаардлага гарахын сацуу цахилгааны үнэд сөрөг нөлөө үзүүлдэг байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхэд энэхүү төслийн зорилго чиглэгдэж байгаа бөгөөд төслийн хүрээнд илүүдэл эрчим хүчийг хэд хэдэн улиралд хүрэлцэхүйц хэмжээгээр хуримтлуулах боломж бүрдэх юм.

 

Юта мужийн төв хэсэг нар болон салхины эрчим хүчний нөөц ихтэй, тээврийн дэд бүтэц хөгжсөн тул эрчим хүч хадгалах байгууламж барихад хамгийн тохиромжтой газар аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(202.126.88.183) 2019 оны 06 сарын 26

агуулах биш батарей шүү

0  |  0
Top