Өвөр Монгол компани ОУОХ-г ивээн тэтгэнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 06 сарын 28

ОУОХ-ноос ивээн тэтгэгч нартайгаа гурван тэрбум долларын гэрээ байгууллаа. Швейцарын Лозанна хотод болсон чуулганы үеэр ОУОХ-ноос Америкийн Coca-Cola, Хятадын “Mengniu Dairy” компанитай хамтын ажиллагааны гэрээг 2032 оны олимпын наадам хүртэл үзэглэсэн байна. Өвөл, зуны олимпын наадмаас гадна паралимп, өсвөрийн олимпын наадам ч гэрээнд хамрагджээ.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах “Урт хугацааны гэрээ байгуулсан нь ороо бусгаа өнөө цагт Олимпын наадам чухал хэвээр байна гэдгийг нотоллоо. Бид эртний түнш Coca-Cola, Хятадын “Mengniu” залуу компанитай хамтран ажиллах болсондоо баяртай байна”  гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

“Mengniu Dairy”гэдэг нь  蒙牛乳業 буюу “Монголын цагаан идээ” гэсэн Хөххотод байрладаг Өвөр Монголын компани юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top