Өнгөрсөн гурав хоногийн хугацаанд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1105 дуудлага хүлээн авчээ. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 34 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд хоёр хүн, орон нутагт гурван хүний амь нас хохирсон байна.
Ноцтой ослуудаас дурдвал, Булган аймгийн Дашинчилэн сум 2-р баг “Баян-Улааны Энгэр” гэх газар улсын дугааргүй “Dayun” маркийн мотоцикль онхолдож, жолооч 16 настай, эрэгтэй Д нас баржээ. Мөн зургаадугаар сарын 26-ны өдөр Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2-р баг “Дашаа” гэх газар асфальтан замд “Toyota Kluger” маркийн автомашин онхолдож, жолооч 47настай, эмэгтэй Э, зорчигч 41 настай, эмэгтэй Ц нарын хоёр хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ.
Иймд, амралтын өдрүүдэд иргэд та бүхэн агаар салхинд гарахдаа хүүхдээ зориулалтын суудалд тээвэрлэж, тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг ханган, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедаа тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Тээврийн цагдаагийн газраас анхааруулж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Дугуй муу замын хажууд Нойр муут зайзны ард