Зарим аймгийн баяр наадам энэ долоо хоногт эхэлнэ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 01

Аймгуудын баяр наадмын товыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн баталсан. Энэ долоо хоногоос зарим аймгийн  баяр наадам эхлэх юм. Ардын хувьсгалын 98 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмаа Сэлэнгэчүүд энэ сарын 4, 5-ний өдрүүдэд хийж, аймгуудын наадмын салхийг хагалах юм. Мөн энэ сарын 6, 7-нд буюу амралтын өдрүүдэд Өмнөговь аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмаа хийх гэж байна. Улсын баяр наадмаас өмнө ирэх долоо хоногт ихэнх аймгууд ойн баяр наадмаа зохион байгуулна. Дундговь, Өвөрхангай аймгийнх долоодугаар сарын 8, 9-нд, Төв аймгийнх долоодугаар сарын 8-10, Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөлийнх долоодугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Харин Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтийн аймгийн баяр наадам долоодугаар сарын 10, 11-нд зохион байгуулахаар болоод буй юм

Зарим аймаг, орон нутгын удирдлагаас ирсэн хүсэлтийг харгалзан баяр наадмыг хойшлуулж, Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долоодугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долоодугаар сарын 27, 28-нд зохион байгуулах юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.244) 2019 оны 07 сарын 01

Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913

0  |  0
Top