Хилийн чанд дахь монголчууд ажиллаж, амьдарч буй улс орондоо монгол өв соёлоо сурталчилж үндэсний баяр наадмаа зохион байгуулдаг уламжлал тогтоод байгаа. Наадмын зохион байгуулалтад БНХАУ-ын Эрээн хот дахь монголчууд нэгдэж, энэ жил анхныхаа баяр наадмаа өнөөдөр /2019.07.10/ зохион байгуулж байна. Эрээн хот дахь монголчуудын баяр наадмын зохион байгуулалтын талаар Монгол Улсаас БНХАУ-ын Эрээн хотод суугаа ерөнхий консул Ж.Дашнямтай онлайнаар холбогдон ярилцсанаа хүргэе.
-Хилийн чанд дахь монголчууд ажиллаж, амьдарч буй улс орондоо баяр наадмаа зохион байгуулдаг уламжлал тогтоод байна. Эрээн хот дахь монголчууд мөн баяр наадмаа тэмдэглэхээр болсныг дууллаа. Та сайхан наадаж байна уу. Эрээн хотод баяр наадам дэлгэр болж байна уу?
-Сайхан наадаж байна. Монгол түмэн минь сайхан наадаж байна уу? Монол Улсаас хилийн чандад суугаа депломат төлөөлөгчдийн газрууд монгол наадмаа хийгээд эхэлснийг харсан. Олон жил монгол иргэдийнхээ холбоотой хамтран наадмаа тэмдэглэдэг туршлагатай газрууд ч байна. Харин Эрээн хот дахь монголчууд анх удаа баяр наадмаа тэдэглэж байна. Зохион байгуулж байгаа арга хэмжээ маань анх удаагаа болж байгаа учраас шинэлэг содон зүйлс аль болох их байлгахыг л бидний зүгээс зорьж байна. Энэ жил Монгол Улс, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд консулын газраас санаачилж Эрээн хотын Ардын засгийн ордоны Гадаад хэрэг эрхлэх хэлтэс, хотын Аялал жуулчлалын товчоо, Гэрэлт-Од сум, Монгол иргэдийн зөвлөлтэйгээ хамтарч "Миний Монгол – 2019" наадмыг өнөөдөр /2019.07.11/ зохион байгуулж байна. Морь, бөх, сур харваа гээд үндэсний өв соёлоо сурталчлан, түгээн дэлгэрүүлэхээс эхлээд баяр наадмын үеэр болдог бүхий л ажлуудыг цогцоор нь зохион байгуулж байна.
-Баяр наадам зохион байгуулахад иргэдийн зүгээс хэр дэмжиж байна вэ?
-Баяр наадам зохион байгуулах ажилд Эрээн хотод үйл ажиллагаа явуулж байгаа хэд хэдэн аж ахуйн нэгж хамтарч байна. Бид баяр наадам зохион байгуулах ажлын хэсэг гарсан. Гишүүн тус бүр ажил үүргээ хувиарлаж аваад өөрсдөө төсвийг нь гарган ивээн тэтгэж ажилласанд талархаж байна. Эрээн хотын Аялал жуучлалын товчооноос дэмжиж Төв цэнгэлдэх хүрээлэнгээ морин циркийн үзүүлбэрийн хамт гаргаж өгсөн нь том дэмжлэг боллоо. Мөн Гэрэл-Од сумаас бөх, морь, сур харваачдыг гаргаж өгч наадмыг маань өргөн дэлгэр болгож байна. Түүнчлэн Эрээн хотын Засгийн ордноос хэв журмын аюулгүй байдал, талбайн тохижилт зэрэг асуудалд анхаарч хамтран ажиллаж байна. Тиймээс Эрээн хот дахь монголчуудын анхны наадам дэлгэр сайхан болж байна.
-Эрээн хотод ажиллаж амьдарч байгаа монголчуудын нөхцөл байдал ямар байна вэ. Зарим талаар сөрөг мэдээлэл дуулддаг газар шүү дээ?
-Манай консулын хариуцсан тойрогт Өвөрмонголын Хөлөнбуйр, Хянган, Шилийн гол аймаг багтдаг. Энэ хүрээнд сурч, ажиллаж амьдарч байгаа монголчуудын бүхий л асуудлууд байгтана. Цөөн хүчээр их ажлыг амжуулахад биднээс их зүйл шаардагддаг. Эрээн хотод гэхэд дунд сургуульд 1000 гаруй хүүхэд, 300 гаруй оюутан сурч байна. Тийм ээ, тан хэлсэнчлэн Эрээнд сөрөг гэхээр үйл явдал их болдог. Суугаа орны холбогдох төрийн байгууллагуудтай сүүлийн жилүүдэд идэвхитэй үйл ажиллагаа явуулсны үр дүнд биеэ үнэлэгч нар бараг байхгүй болсон. Зохион байгуулалтайгаар биеийг үнэлүүлдэг газруудыг хаалгаж, эздэд нь хуулийн хариуцлага ногдуусан. Ингэснээр янхдалтыг дагасан сөрөг үр дагаварууд буурсан хэдий ч иргэдийн архи уух түүнээс үүдэн амь насаа алдах явдал буурахгүй байна. Энэ чиглэлээр суугаа орны холбогдох байгууллагуудтай хамтран ажиллах төлөвлөгөө гарган идэвхитэй үйл ажиллагаа явуулж байна.
-Эрээн хот дахь консулын газраас цаашид хийхээр төлөвлөгдөж байгаа ажлуудаасаа дурдахгүй юу?
-Өнгөрсөн зургаадугаар сард Эрээн, Замын-Үүдийн олон жил яригдсан чөлөөт бүсийн асуудлыг эхлүүлэхээр хоёр тал үзэглэсэн. Мөн Замын-Үүд боомтын шинэ өргөтгөлийн ажил энэ онд багтаж эхлэх байх. Тэгэхээр энэ урсгалыг дагасан аялал жуулчлал, бүтээн байгуулалттай холбоотой ажлуудад анхаарал хандуулж ажилана. Түүнчлэн гурван улсын бизнес форум уламжлал ёсоор намар зохион байгуулагдана гээд нилээд ажлууд өрнөх тул бэлтгэл ажлаа хангаж байна.
-Баяр наадмын өдрөөр цаг гаргасанд тань баярлалаа. Сайхан наадаарай.
-Та бүхэнд ажлын амжилт хүсье. Монгол түмэн минь дэлхийд ганцхан монгол наадмаараа дэнж хотойлгон сайхан наадаарай.
Сэтгэгдэл ( 10 )
Эрлийз наадам.
Өө заа
Консул Дашням маань сайхан ярилцлага ѳгчээ.
Консул Дашням маань сайхан ярилцлага ѳгчээ.
Консул Дашням маань сайхан ярилцлага ѳгчээ.
Консул Дашням маань сайхан ярилцлага ѳгчээ.
ZAAZA HUJAAGIIN NAADAM BOLCHIH YUM BNA DOO .
Монголын консулын хамт олонд баяр наадмын мэнд дэвшүүлье.Ажлын өндөр аижилт хүсье.
Сайхан наадаарай