Шүдлэн: Төв аймгийн уугуул Г.Ганбаярын хар үрээ түрүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 10

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэн насны морьд хэдхэн хормын өмнө барианд орлоо. Хурдан шүдлэнгийн уралдаанд Төв аймгийн Алтанбулаг сумын уугуул Ганзоригийн Ганбаярын хар үрээ түрүүлж, Төв аймгийн Баян сумын уугуул уяач Баасансүрэнгийн Нямжавын хар аман хүзүүнд хурдаллаа. Харин айргийн гуравт Төв аймгийн Угтаалцайдам сумын уугуул Гончигийн Баттулгын зээрд халзан, айргийн дөрөвт Завхан аймгийн Цагаанчулуут сумын уугуул Монгол Улсын алдарт уяач Балдоржийн Баярдоржийн хар халзан, айргийн тавд Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул Очирбатын Амгаланбаатарын хээр алаг тус тус хурдалж, унасан хүүхэд, уясан эзнээ баярлууллаа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top