Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан хязаалан насны морины уралдаанд 298 хязаалан бүртгүүлснээс 184 үрээ тоосоо өргөлөө. Хурдан хязаалангийн уралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын уугуул Д.Даяндэмидийн хонгор хязаалан түрүүлсэн юм. Хонгор хязааланг 11 настай Ц.Батжаргал хүү унаж хурдлуулсан. Түүнтэй морь бариан дээр цөөн хором ярилцлаа.
-Унасан морио түрүүлгүүлсэнд чинь баяр хүргэе. Гоё байна уу?
-Баярлалаа. Хязаалан үрээ унаад түрүүлсэн. Гоё байна.
-Хэддүгээр анги вэ?
-Одоо зургаадугаар ангид орно.
-Хэд дэх жилдээ хурдны морь унаж байна?
-Дөрөв дэх жилдээ хурдны морь унаж байна.
-Хурдын морь унахад бэрхшээлтэй зүйл бий юу?
-Байхгүй. Төхөөрөмжтэй болохоор амар байдаг. Хурдан морины тоосон дунд явахад жаахан хэцүү байдаг.
-Уяач нь юу гэж захисан бэ?
-Амаа татаад давхиарай, үзүүр дээр гараад тавиарай гэж захисан.
-Энэ жил хэдэн насны морь унах вэ?
-Дөрвөн насны морь унана.
-Наадамчин олондоо хандаж мэндчилгээ дэвшүүлэхгүй юу?
-Сайхан наадаарай.
Сэтгэгдэл ( 4 )
UYAACH N ZOV L HELJ , AMAA TATAHGUI HAJUUDAH HUUHDUUDTEIGEE CHALCHAAD BJ BOLOHGUI, AMAA TATAAD DUUGUI YAVA GESEN BN, ZARIM N AMAA MEDEHGUI CHALCHAAD BDG SHUU