АЗАРГА: Тод манлай уяач О.Батбилэгийн хүхээ халзан түрүүллээ

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 11

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд 228 азарга бүртгүүлснээс 163 хурдан азарга уралдаж, Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул Монгол Улсын тод манлай уяач О.Батбилэгийн хүхээ халзан азарга хол тасархай түрүүлж, торгон жолоогоо өргүүллээ.

Хурдан азарганы уралдааны аман хүзүүнд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул Ө.Пүрэвбаатарын загал, айргийн гуравт Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Х.Мөнхтулгын бор азарга, айргийн дөрөвт Дорноговь аймгийн Хөвсгөл сумын уугуул Б.Эрдэнэбатын мөлүү хул азарга, айргийн тавд Архангай аймгийн Хотонт сумын уугуул аймгийн алдарт уяач Д.Лхагвасүрэнгийн бор азарга тус тус хурдаллаа.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Aaiii(103.26.194.233) 2019 оны 07 сарын 11

Ene setguulch amardagguimuu

0  |  0
Top