Төрийн наадмыг цэнгэлдэхийн гаднаас үздэгээ хэзээ болих вэ?
Дэлхийд ганцхан монгол наадмаараа дэнж хотойлгон сайхан наадаж байна уу? Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Үндэсний их баяр наадам уламжлал ёсоор сур харваагаар эхэллээ. Үндэсний баяр наадмын нээлтээр түүх, ёс заншил, аж байдлаас сэдэвлэсэн олон сонирхолтой үзүүлбэрийг манай урлаг соёлын шилдгүүд толилуулдаг болохоор долоодугаар сарын 11-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох наадмын нээлтийг догдлон хүлээж байна. Бөх нь хүчтэй, морь нь хурдан, сум нь ончтой байж энэ жилийн наадам сайхан болох биз ээ.
Гэхдээ монгол түмэн монгол наадмаа үзэж чадаж байна уу гэдэгт хариулт өгөх хүн ховор болов уу? Улсын маань Төв цэнгэлдэх хүрээлэн 13 мянган хүний суудалтай. Боломжит бүх хэлбэрээр суудлын тоог нэмээд ийм тоо гардаг. Эдгээр суудлаас бөхчүүд, зохион байгуулагчид, дарга нар, сэтгүүлч, зураглаачид гээд албаны хүмүүсийг хасаад энэ жил 6000 тасалбар худалдахаар болсон. Гэтэл жил бүр наадмыг цэнгэлдэхээс үзэх сонирхолтой иргэдийн тоо нэмэгдэж буй. Зөвхөн жуулчид гэхэд 10 мянган тасалбар авах захиалга өгсөн байх юм. Үүнээс Байгаль, орчин аялал жуулчлалын яамнаас 3000 суудлыг нь жуулчдад худалдах шийдвэр гаргажээ. Ингээд бодоод үзэхээр монгол хүн монгол наадмаа үзэх боломж бүр л буураад байна. Гурван сая хүнээс 0.1 хувь нь дэлгэр Монголынхоо наадмыг дэргэдээс нь үзэх алтан тасалбарын эзэн болох нь. Харин бусад нь Төв цэнгэлдэхийн гаднаас хуушуур авч идчихээд буцах болно.
Жилийн жилд үндэсний их баяр наадмын тасалбарын хүрэлцээгүй байдлаас үүдэн асуудал үүсдэг. Хонон өнжин дугаарлаж, хэрүүл маргаан дэгдэх нь энгийн үзэгдэл. Үүнийг арилгах үүднээс энэ жил нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн порталаар дамжуулан наадмын тасалбарыг онлайнаар захиалж салбараас авах боломжтой болгосон. Ингэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зөвхөн 6, 7 дугаар секторын тасалбарыг буюу 1200 ширхэг тасалбарыг цахимаар борлуулах шийдвэр гаргасан юм билээ.
Иргэд долоодугаар сарын 8, 9-ний өдрүүдэд буюу өчигдөр, өнөөдөр 14:00 цагаас https://eservice.ulaanbaatar.mn/ порталаар хандан баяр наадмын тасалбарын төлбөрийг онлайнаар төлж худалдан авах боломжтой гэж байв. Харамсалтай нь, онлайнаар хоёр хоног тасалбар захиалах гэж оролдоод бүтэлгүйтэв. Олон хүн зэрэг хандаж байгаа болохоор бүртгүүлж чадахгүй байна гэж өөрийгөө тайвшруулж байлаа. Гэтэл дөнгөж сая нийслэлээс “Наадмын тасалбарын цахим захиалга 19 цаг 30 минутаас үргэлжлэн явагдана” гэсэн зар тараав. Миний хоёр өдрийн оролдлого юу болох вэ? Хэрэв 19:30 цагт цахим бүртгэл нь мөн л ажиллахгүй бол яах вэ? Бид техник технологийн дэвшлийг амьдрал ахуйдаа хэзээ хэрэглэж хэвших вэ? Заавал тасалбар борлуулах цэгүүдийн гадна очиж, хэдий хүрэлцэхгүй байж мэдэх ч хоногоор дугаарлаж зогсох ёстой юу?
Үндэсний их баяр наадмын тасалбарыг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав", "Мишээл", "Драгон", "Оргил" гэсэн дөрвөн төвөөр "ХУР" Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулан борлуулж байгаа гэсэн.
Ингэхдээ нэг хүнд хоёроос илүүг олгохгүй бөгөөд олон тооны тасалбар авч дамлан худалдахыг хязгаарлах, цахимаар тасалбар авсан иргэд биечлэн очиж дахин тасалбар авах боломжгүй байхаар цахим зохицуулалт хийжээ. Ингээд мөн л тасалбар авах гэж "Дүнжингарав" худалдааны төвийн гадна очиход 2000-аад хүн дараалалд зогссон харагдлаа. Тасалбар худалдах бусад төвүүд ч ийм байдалтай байгааг иргэд хэлж байлаа.
Өнгөрсөн шөнөөс эхлэн дугаарлаж зогссон иргэд бухимдалтайгаар угтсан юм. Тэдний урдуур ченжүүд бүлгээр зогсон дарааллынхаа урдуур хүн оруулж байв. Гурав хоног дараалалд зогссон гэх хүнтэй ч таарлаа. Хэдэн гадаад жуулчин дугаарлаж байв. Тэд монголчууд шиг урдуур дайраад авч чадахгүй шүү дээ гэсэн бодол харван орж ирлээ. Аялал жуулчлалын компанийн ажилтан залуу хэлэхдээ “Манайд 30 жуулчин ирж байгаа. 30 жуулчны хүсэлт өгөхөд таван тасалбар өгсөн. Бусад жуулчдаа би яах ёстойгоо мэдэхгүй байна. Надад дахиад 25 тасалбар хэрэгтэй” хэмээн учирлаж байлаа.
Байдал ийм л байна. Фэйсбүүкт наадмын тасалбар зарна гэсэн зар олон харагдсан. Утас цохиж үзвэл саравчны доорх суудал 180-200 мянган төгрөг гэнэ. Түүнд ийм тасалбар олон байгаа гэсэн. Харин би хэдэн өдөр оролдоод тасалбар авч чадаагүй. Уг нь үндэсний их баяр наадмын нээлт, хаалт болон үндэсний бөхийн барилдааны багц тасалбарын үнэ 16000, 24000 гэсэн хоёр үнэтэй байгаа. Гэтэл дамын үнэ 10 нугарчхаад байна.
Уг нь энэ бүхнийг дэлхийн хэмжээний томоохон цэнгэлдэхээр шийдэж болмоор. Гэтэл БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Одоогийн цэнгэлдэхээс хэд дахин том цэнгэлдэхтэй болсноор энэ асуудал шийдэгдэнэ. Тэгэхээр ойрын хоёр, гурван жилдээ ингэж аргалахаас өөр арга алга” хэмээн тайлбарласан. Тэгэхээр ойрын гурван жилдээ бид хонон өнжин дугаарлаж, хэдхэн хүн цэнгэлдэхээс наадмаа үздэг жишиг арилахгүй нь. Бусад нь цэнгэлдэхийн гаднаас наадмын хуушуур хүртчихээд гэрээсээ зурагтаа хараад сууж байхаас яах билээ?
Дэлхийд ганцхан монгол наадмаараа
Дэнж хотойтол сайхан наадаарай.
Сэтгэгдэл ( 10 )
малаа гэртээ яс мэр
Хэнд хэрэгтэй юу узнэ гэж тийшээ ордог бна тэнэг малууд
Naad bicheed baigaa yum chini zui zohisgui uildel getel chi baharhaj baigaa yum shig bichsen bna ingej olon tumnii durgui hurgej bj aluulav
Naad bicheed baigaa yum chini zui zohisgui uildel getel chi baharhaj baigaa yum shig bichsen bna ingej olon tumnii durgui hurgej bj aluulav
Naad bicheed baigaa yum chini zui zohisgui uildel getel chi baharhaj baigaa yum shig bichsen bna ingej olon tumnii durgui hurgej bj aluulav
Naad bicheed baigaa yum chini zui zohisgui uildel getel chi baharhaj baigaa yum shig bichsen bna ingej olon tumnii durgui hurgej bj aluulav
Jiliin jild l damluulj damlaj mungu hiideg, juulchnii kompaniud ni ch juulchdiin biletee tus buriig ni 100$ hurgej damladag, aria denduu. Juulchin tour-s 9 bilet 900$r avch l baisan,
миний л бодол 8,9 нд тасалбар борлуулдаг улс манайх л байх баяр наадам тулгаж борлуулдаг гажуудал хэзээ болих вэ урт дараалал үүснэ иргэдийг чирэгдүүлнэ аймшиг 45 хоногийн өмнөөс олон цэгүүдээр борлуулж бо доо
naaduul chin uursduu zoriud homsdol uusgej damaldag gesen
билет цөөхөн гэзраар зарж байгаа учраас зарж байгаа борлуулагч бүр дээр мэргэжлийн хяналтын байцаагч нарыг шалгалтаар тавьчихаач. дамласан нөхдүүдийг шууд ажлаас нь хал.