Энэ долоо хоногоос зарим аймгийн баяр наадам эхэлж байна. Ардын хувьсгалын 98 жилийн ой, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадам өнөөдөр /2019.07.04/ эхэллээ. Сэлэнгэчүүд өнөөдөр, маргааш аймгийн баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэх юм. Зургаан насны морь уралдаж, хүчит 128 бөх барилдана. Мөн эрхий мэргэн харваачид сурын талбайд цэц мэргэнээ сорино.
Энэ сарын 6, 7-нд буюу амралтын өдрүүдэд Өмнөговь аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмаа хийх гэж байна. Улсын баяр наадмаас өмнө ирэх долоо хоногт ихэнх аймгууд ойн баяр наадмаа зохион байгуулна. Дундговь, Өвөрхангай аймгийнх долоодугаар сарын 8, 9-нд, Төв аймгийнх долоодугаар сарын 8-10, Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөлийнх долоодугаар сарын 9, 10-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Харин Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтийн аймгийн баяр наадам долоодугаар сарын 10, 11-нд болох юм.
Сэтгэгдэл ( 0 )