Австрали улсад 34 настай залуу Дэвид Доуэлл мөрий тавьж, амьд хонин гүрвэл идсэнээс болж арав хоногийн дараа нас барсан байна.
Brisbane Times мэдээлснээр хэрэг явдал Брисбен хотод гарчээ. Дэвид Доуэлл үдэшлэг болсон өдрийн маргааш өглөө нь биеийн байдал тавгүйрхсэнийг шартсан гэж бодсон байна. Гэтэл биеийн байдал нь улам муудаж, бөөлжиж, суулгаж эхэлсэн тул эмнэлэгт ханджээ. Хэд хоногийн дараа эмч нар түүнийг салмонеллез халдвар авсан болохыг тогтоожээ.
Түүний гэр бүлийнхний ярьснаар залуугийн бүх бие нь хөөж, уушги нь устсан бөгөөд дотроосоо ялзарч эхэлсэн гэнэ. Өвдөлтийг намдаахын тулд өвчтөнийг хиймэл комд оруулсан ч хэд хоногийн дараа мэс засал хийх үеэр амьсгал хураасан гэнэ.
Доуэллийн ар гэрийнхэн баярын үеэр тахиа идсэнээс болж энэ халдварыг авсан гэж үзэж байсан аж. Гэтэл талийгаачийн нэг найз нь түүнийг үдэшлэгийн үеэр мөрий тавьж, хонин гүрвэл амьдаар нь идсэн тухай ярьсан байна.
Квинслендийн их сургуулийн доктор Марк Тернерийн хэлснээр яст мэлхий, могой, мэлхий, хонин гүрвэл зэрэг амьтад салмонеллез тээж явдаг тул халдвар авах шалтгаан болж болох гэнэ. Гэхдээ тэрбээр анх удаа ийм тохиолдолтой таарч байна гэжээ.
Сэтгэгдэл ( 22 )
Өдий 34 хүрчихээд сагсалзаж байж хохирсон байнашд
Орчны бохирдол нөлөөлсөн байх.бага байхад говьд гэрээсээ төөрөөд гүрвэлийн сүүлийг нь тасдаж хаяад идсээр байгаад амь гарсан хүүхдийн тухай эмээ минь ярьдаг л байсан.
soliotoin
Manai aav bagadaa nuudel hiij bairaa selgeh uer gantsaarang ni deelend orooj orhison hoiguur gurvel bariad unuuhuu uhtel ni huhchihsen baisan humuus geree barij duusaad huuhed uilahgui bolohoor ni gaihaady yu bolov getel gurveliig ogt tavihgui yuch ygui boltol ni huhchihsen uilah ugui suuj l baisan gedeg aav min odoo 100 nasiig hurch baigaa ch uhaan sanaa saruul hun baina shuu