АНУ-ын Калифорнийн өмнөд хэсэгт сүүлийн хорь гаруй жилд болоогүй хүчтэй газар хөдлөлт болжээ. 6.4 баллын хүчтэй газар хөдлөлтийн улмаас гал гарч, их хэмжээний хохирол учирсан байна. Лос Анжелес хотоос 196 км зайд бүртгэгдсэн газар хөдлөлтийн голомттой ойрхон орших Риджкрест хот болон Чайна Лэйк хотхонд байрладаг АНУ-ын тэнгисийн цэргийн хүчний полигоны бүсэд байгалийн гамшиг хамгийн хүчтэй мэдрэгдсэн аж. Хүчтэй чичирхийллийн улмаас гал түймэр гарч, хийн хоолой хагарч, барилга байгууламж нуржээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өөрийн твиттер хуудсаараа дамжуулан байгалийн гамшгийн талаар мэдээлэл авсан гээд байдлыг хяналтдаа авсан гэж жиргэжээ.
Калифорни мужид хамгийн сүүлд 1994 онд үүнтэй адил хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэж байжээ. 6.7 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас 60 хүн амиа алдаж олон тооны барилга, байгууламж нурсан байна. Тухайн үед Калифорни муж хэдэн арван тэрбум ам.долларын хохирол амсаж байв.
Сэтгэгдэл ( 0 )