Ардын хувьсгалын 98, Сэлэнгэ аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадам өчигдөр /2019.07.05/ болж, Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр тэргүүтэй 256 бөх барилдсанаас Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат аймгийн арслан Б.Орхонбаяр түрүүлсэн билээ. Тэгвэл өнөөдөр Өмнөговь аймаг байгуулагдсаны 88 жил, Батмөнх Даян хааны мэндэлсний 555 жилийн ойн баярын наадам эхэлж байна.
Аймгуудын 2019 онд зохион байгуулахаар төлөвлөж буй наадмын хуваарийг танилцуулж байна. Жич: Аймаг, орон нутгаас ирсэн хүсэлтийг харгалзан Баян-Өлгий, Говьсүмбэр, Дорнод, Дорноговь аймгийн баяр наадмыг 2019 оны долоодугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.
Өмнөговь аймгийнх долдугаар сарын 6, 7-нд,
Дундговь, Өвөрхангай аймгийнх долдугаар сарын 8, 9-нд,
Төв аймгийнх долдугаар сарын 8-10
Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөлийнх долдугаар сарын 9-10
Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Завхан, Орхон, Увс, Ховд, Хэнтийн аймгийн баяр наадам долдугаар сарын 10, 11-нд болно.
Засгийн газрын тогтоолоор хурдан морины бүсийн уралдааны 2019 оны хуваарийг баталж, Төвийн бүсийн зуны уралдааныг Говьсүмбэр аймагт, Хангайн бүсийн уралдааныг Хөвсгөл аймагт, баруун бүсийн уралдааныг Баян-Өлгий аймагт, Зүүн бүсийн уралдааныг Дорнод аймагт, Говийн бүсийн уралдааныг Өмнөговь аймагт долдугаар сарын 27, 28-нд зохион байгуулахаар шийдвэрлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )