"THE HU" хамтлагт Нийслэлийн дээд шагнал "ХАНГАРДИ" гардуулна

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 08

"THE HU" хамтлагийн залуус европын орнуудад хийсэн аялан тоглолтоо дуусган, өнөөдөр /2019.07.08/ эх орондоо ирлээ. 

Соёл урлагийн салбарт амжилт үзүүлэн, Европ тив даяар Монгол Улсынхаа нэрийг өндөрт гаргаж буй рок нэгдэл "THE HU" хамтлагийг Нийслэлийн дээд шагнал "ХАНГАРДИ" одонгоор шагнахаар болжээ. 

Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ өнөөдөр 12:00 цагт Нийслэлийн төр захиргааны байрны Б танхимд болно. Шагналыг НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нар гардуулах аж. 

"THE HU" хамтлаг нь "Хүннү" рок урсгалаар бүтээл туурвидаг. Тэдний “Wolf totem” дуу нь анх удаа АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигдэж, Billboard-ын Hard Rock дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлж, “Yuve Yuve Yu” дуу нь долдугаар байрт бичигдсэн түүхэн амжилтын эзэн болсон юм. 

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MGL(1.25.156.131) 2019 оны 07 сарын 09

Hiisen buteesen buhniig tsag hugatsaand ni shudraga unelj uramshuulah heregtei. yaj huleej awah hair hishigiig uneguiduuleh ni huwi hun dee l baigaa. ULAM IH AMJILT

1  |  0
Зочин(112.72.11.115) 2019 оны 07 сарын 08

Одон мэдаль гэдэг урлагийн хүнийг гутаадаг зүйл !!! Хийсэн бүтээлээрээ мөнхөрөх жамтай ...

0  |  0
Зочин(112.72.11.115) 2019 оны 07 сарын 08

Одон мэдаль ч урлагийн хүнд бол уг нь ямар байдаг вэ... Хийсэн бүтээсэнээрээ л байдаг даа...тэр нь гоё..

0  |  0
зочин(202.9.43.192) 2019 оны 07 сарын 08

за одоо тэгээд л солиороод л янз бүрийн шагнал нэртэй балай юмнуудаар дөнгөж юм хийж эхэлж байгаа хүүхдүүдийг оддын өвчин тусгаж эвдэлж балайраваа улстөрчид нэртэй эргүү мануухайнуудаа

2  |  0
Hunnu(103.229.120.16) 2019 оны 07 сарын 08

Za Hangarid ni ch odoo duurch...nuguu neg balai balai sotsiin shagnaluud hereggui shuu

0  |  0
Зочин(182.160.33.98) 2019 оны 07 сарын 09

Болд мэтийн биеэ үнэлэгч нарт Төрийн соёрхол өгч байхаар Дашдондогт өгөх хэрэгтэй.Монголын урлагийг Дэлхийн тавцанд гаргалаа шүү дээ.

3  |  0
зочин(202.131.245.69) 2019 оны 07 сарын 08

урлаг, спорт, төрийн бус байгууллага гэх мэтэд л ажиллаж байгаа хүмүүсийг ингэж шагнадаг шигээ нам дагаагүй, мөрөөрөө тэгсэн мөртлөө ажлаа бүтээлчээр хийж буй эрдэмтэн, багш, эмч, төрийн захиргааны ажилтнуудыг сайн шагнаач.

3  |  0
Top