Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын зарим тасалбарыг өнөөдрөөс /2019.07.08/ эхлэн Нийслэлийн цахим үйлчилгээний нэгдсэн порталаар дамжуулан онлайнаар захиалж, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн "Дүнжингарав" салбараас авах боломжтой боллоо.
ТАСАЛБАР ХУДАЛДАН АВАХ ЗААВАР
Ингэхдээ Төв цэнгэлдэх хүрээлэнгийн зөвхөн 6, 7 дугаар секторын тасалбарыг цахимаар борлуулахаар шийдвэрлэсэн байна.
2019 оны долдугаар сарын 08, 09-ний өдрүүдэд 12:00 цагаас https://eservice.ulaanbaatar.mn/ порталаар хандан, иргэд баяр наадмын тасалбарын төлбөрийг онлайнаар төлж худалдан авах боломжтой юм.
Харин НҮНТ-ийн Дүнжингарав, Мишээл, Драгон, Оргил зэрэг 4 төвөөр биечлэн очих иргэдэд тасалбарыг "ХУР" Төрийн мэдээлэл солилцооны систем ашиглан хурууны хээгээр таниулж олгоно. Ингэснээр нэг хүн олон тооны тасалбар авч дамлан худалдахыг хязгаарлах бөгөөд онлайнаар тасалбар авсан иргэд биечлэн очиж дахин тасалбар авах боломжгүй байхаар цахимжуулжээ.
Эх сурвалж: Ulaanbaatar.mn
Сэтгэгдэл ( 0 )