НААДАМ 2019: Гадаадын 10 агентлагийн 30 сэтгүүлч мандатаа авчээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 07 сарын 08

Үндэсний их баяр наадам болоход гуравхан хоног үлдлээ. Үүнтэй холбогдуулан Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны салбар хорооны бэлтгэл ажил 100 хувь хангагджээ. Энэ жил Үндэсний их баяр наадмыг гадаад, дотоодын 70 гаруй байгууллагын 630 сэтгүүлч сурвалжлах мандатаа аваад байгаа аж.

Энэ талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Хэвлэлийнхэн хэнээс ч үл хамаарч, үндэснийхээ их баяр наадмыг өөрсдийн туршлага болон техникийн дэвшилдээ тулгуурлаж олон нийтэд хүргэдэг. Энэ жил үндэсний их баяр наадмыг шууд дамжуулахаар дотоодын 60 гаруй хэвлэл мэдээллийн байгууллагын 600 гаруй сэтгүүлч, зураглаач, найруулагч, техникийн ажилтан ажиллана. Гадаадын томоохон 10 гаруй агентлагийн төлөөлөл болох 30 гаруй хэвлэл мэдээллийн ажилтан Монгол Улсын Үндэсний их баяр наадмыг дэлхийд сурталчлах юм" гэв. 

Түүнчлэн тэрбээр "Өмнө нь хэвлэл мэдээллийн ажилтнуудыг ангилдаг байсан. Энэ нь буруу юм. Мандатыг өнөөдрөөс тарааж эхэлсэн. Хэвлэл мэдээллийн ажилтанг бөх, сур, морь, шагай гэж ангилж мандат олгодог. Үүнээс болж хэв журмыг сахиулж байгаа цагдаа нартай үл ойлголцох зүйл гардаг. Үүнийг өнгөрсөн жилээс тодорхой хэмжээнд цэгцэлсэн. Хэдий 600 хэвлэл мэдээллийн ажилтан наадам сурвалжилна гэж том тоо сонсогдож байгаа ч тэд хуваагдаж ажилладаг" хэмээн онцоллоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top