Олимпын медальтан живж байсан хүний амийг аварчээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 10

Усан сэлэлтийн дэлхийн аварга, Олимпын медальтан Филиппо Магнини Италийн Сардинийн арлын наран шарлагын газарт амарч байхдаа усанд живж байсан хүний амийг аварчээ.

Түүний аварсан хүн салхинд туугдсан хийлдэг хөвөгчийн араас сэлж явахдаа живж эхэлсэн байна. Филиппо Магнини эргийн хамгаалалтынхнаас ойр сэлж явсан тул түүн дээр түрүүлж очиж, аварчээ. 2017 онд зодог тайлсан Магнини Олимпын хүрэл медальтан бөгөөд 2005, 2007 оны 100 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн аварга юм.

Живж байсан хүн ус залгиж, ярьж чадахгүй, айсан байсан гэж мэргэжлийн сэлэгч ярьжээ. Түүнийг хийлдэг завь дээр гаргахад хүнд байсан тул Магнини ойр байсан хийлдэг гудсан дээр гаргаж, эргийн хамгаалалтынхан болон найз нарынх нь хамтаар эрэг рүү чирч, гаргасан гэнэ.

“Би хийх ёстой зүйлээ л хийсэн” гэж Олимпын медальтан орон нутгийн сонины сэтгүүлчид ярьсан байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(66.181.161.96) 2019 оны 07 сарын 12

Хүн чанар аа гэж

0  |  0
Иргэн(66.181.161.96) 2019 оны 07 сарын 12

Хүн чанар аа гэж

0  |  0
Top