Долоо дахь олимпоо зорьсон О.Гүндэгмаа буюу олимпод хамгийн олон оролцсон тамирчид

Автор | Zindaa.mn
2021 оны 07 сарын 29

Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл, гүн хүндэтгэлийн оргил олимпын наадамд оролцоно гэдэг тухайн тамирчны бахархал.

Олимпын наадамд хамгийн олон оролцсон тамирчид бий. Тэр дундаа Монгол Улсын шигшээ багийн гишүүн, буудлагын спортоор мөнгөн медаль хүртсэн нэрт мэргэн бууч О.Гүндэгмаа энэ удаад долоо дахь олимпдоо оролцож байна.

Олимпын наадамд хамгийн олон оролцсон тамирчдыг уншигч та бүхэнд хүргэе.


Йан Милла


 

  • Улс: Канад
  • Төрсөн он: 1947
  • Спортын төрөл: Морь
  • Олимпод оролцсон тоо: 10
  • Замнал: 40 жил
  • Эхний олимп: Мюнхен-1972
  • Сүүлийн олимп: Лондон-2012
  • Амжилт: Мөнгө (Бээжин-2008)

Нино Салуквадзе


 

  • Улс: Гүрж
  • Төрсөн он: 1969
  • Спортын төрөл: Буудлага
  • Олимпод оролцсон тоо: 9 (Зодог тайлаагүй)
  • Замнал: 33 жил 
  • Эхний олимп: Сөүл-1988
  • Сүүлийн олимп: Зодог тайлаагүй
  • Амжилт: Хүрэл (Бээжин-2008)

Хюберт Раудашл


 

  • Улс: Австри
  • Төрсөн он: 1942
  • Спортын төрөл: Далбаат завь
  • Оролцсон тоо: 9
  • Замнал: 32 жил
  • Эхний олимп: Токио-1964
  • Сүүлийн олимп: Атланта-1996
  • Амжилт: Мөнгө (Мехико-1968), Мөнгө (Москва-1980)

Афанасий Кузминс


 

  • Улс: ЗХУ (3), Латви (6)
  • Төрсөн он: 1947
  • Спортын төрөл: Буудлага
  • Оролцсон тоо: 9
  • Замнал: 36 жил
  • Анхны олимп: Монреал-1976
  • Сүүлийн олимп: Лондон-2012
  • Амжилт: Алт (Сөүл-1988), Мөнгө (Барселон-1992)

Жозефа Идем Гуррини


 

  • Улс: Баруун Герман (2), Итали (6)
  • Төрсөн он: 1964
  • Спортын төрөл: Сэлүүрт завь
  • Оролцсон тоо: 8
  • Замнал: 28 жил
  • Анхны олимп: Лос Анжелес-1984
  • Сүүлийн олимп: Лондон-2012
  • Амжилт: Алт (Сидней-2000), Мөнгө (Афин-2004, Бээжин-2008), Хүрэл (Лос Анжелес-1984, Атланта-1996)

Франциско Боза


 

  • Улс: Перу
  • Төрсөн он: 1964
  • Спортын төрөл: Буудлага
  • Оролцсон тоо: 8
  • Замнал: 36 жил
  • Анхны олимп: Москва-1980
  • Сүүлийн олимп: Рио де Жанейро-2016

Оксана Чусовитина


 

  • Улс: Нэгдсэн баг (1), Узбекистан (4), Герман (2)
  • Төрсөн он: 1975
  • Спортын төрөл: Гимнастик
  • Замнал: 29 жил
  • Олимпод оролцсон тоо: 8
  • Анхны олимп: Барселон-1992
  • Сүүлийн олимп: Токио-2020
  • Амжилт: Алт (Барселон 1992)

Отрядын ГҮНДЭГМАА


 

  • Улс: Монгол
  • Спортын төрөл: Буудлага
  • Замнал: Хараахан зодог тайлаагүй 
  • Олимпод оролцсон: 7+
  • Анхны олимп: Барселон-1992
  • Сүүлийн олимп: Зодог тайлаагүй
  • Амжилт: Мөнгө (Бээжин-2008)

Керстин Палм


 

  • Улс: Швед
  • Төрсөн он: 1946
  • Спортын төрөл: Туялзуур сэлэм
  • Замнал: 24 жил
  • Олимпод оролцсон тоо: 7
  • Анхны олимп: Токио-1964
  • Сүүлийн олимп: Сөүл-1988

Мерлен Оттей


 

  • Улс: Ямайк (6), Словени (1)
  • Төрсөн он: 1960
  • Спортын төрөл: Хөнгөн атлетик
  • Замнал: 24 жил
  • Олимпод оролцсон тоо: 7
  • Анхны олимп: Москва-1980
  • Сүүлийн олимп: Афин-2004
  • Амжилт:  Мөнгө (Атланта-1996, Атланта-1996), Хүрэл (Москва-1980, Лос Анжелес-1984, Барселон-1992, Атланта-1996, Сидней-2000)

Доржсүрэнгийн МӨНХБАЯР


 

  • Улс: Монгол Улс (3), Герман (3)
  • Төрсөн он: 1969
  • Спортын төрөл: Буудлага
  • Замнал: 20 жил
  • Олимпод оролцсон тоо: 6
  • Анхны олимп: Барселон-1992
  • Сүүлийн олимп: Лондон-2012
  • Амжилт: Хүрэл (Барселон-1992, Бээжин-2008)

Дарья Бүюкүнчү


 

  • Улс: Турк
  • Төрсөн он: 1976
  • Спортын төрөл: Усанд сэлэлт
  • Замнал: 20 жил
  • Олимпод оролцсон тоо: 6
  • Анхны олимп: Барселон-1992
  • Сүүлийн олимп: Лондон-2012

Сергей Тетюхин


 

  • Улс: ОХУ
  • Төрсөн он: 1975
  • Спортын төрөл: Воллейбол
  • Замнал: 20 жил
  • Олимпод оролцсон тоо: 6
  • Анхны олимп: Атланта-1996
  • Сүүлийн олимп: Рио де Жанейро-2016
  • Амжилт: Алт (Лондон-2012), Мөнгө (Сидней-2000), Хүрэл (Афин-2004, Бээжин-2008)

Жич: Одоогоор олимпын наадмын түүхэнд 10 удаа оролцсон цор ганц тамирчин, есөн удаа оролцсон гурван тамирчин байна. Гүржийн буудагч хараахан зодог тайлаагүй байна.

Олимпод 6-8 удаа оролцсон нийт 179 тамирчин байна. Үүнээс энэхүү хүснэгтэд гурав гурвыг жишээлж багтаасан болно.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top