Японы нийслэл Токио хотын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд Токио-2020 олимпын албан ёсны хаалтын ажиллагаа боллоо.
Нээлтийн ажиллагааны нэгэн адил хаалтын ажиллагаа мөн үзэгчгүй болж байна. Хүн төрөлхтний эв санааны нэгдлийн илэрхийлэл болсон олимпод оролцсон тамирчдын цуваа явж өнгөрлөө.
Уламжлалт ёсоор хаалтын ажиллагааны үеэр марафон гүйлтийн аваргуудад медаль гардуулах ёслол болов. Тус төрөлд Кенийн тамирчин Элиуд Кипчоге алтан медаль, Нидерландын тамирчин Абди Нагейе мөнгө, Бельгийн гүйгч Башир Абди хүрэл медаль хүртсэн билээ. Эмэгтэйчүүдийн марафонд Кенийн хөнгөн атлетикч Перес Жепчирчир алт, Кенийн Брижид Косгей мөнгө, АНУ-ын Молли Зайдел хүрэл медаль хүртсэн билээ.
Энэ үеэр Токиогийн Үндэсний цэнгэлдэх хүрээлэнгийн гадаа олимпыг эсэргүүцсэн жагсаал мөн болов. Жагсагчид “Олимпыг зогсоо”, “Олимп ядуусыг хөнөөж байна” гэх зэрэг уриа барьжээ.
Зуны 32 дахь олимпын их наадам долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд, амжилттай өрнөж өндөрлөлөө. Багийн дүнгээр, АНУ 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл медальтай тэргүүлж, БНХАУ 38 алт, 32 мөнгө, 18 хүрэл, Япон 27 алт, 14 мөнгө, 17 хүрэл медальтай удаалав.
Сэтгэгдэл ( 1 )
Baruunii ornuud bolon Yapomchuud oorsdoo uls torjij Amerikt dolignoson Ulaan tsaim luivriin Olimp ondorlov Ura