Кенийн тамирчин марафон гүйлтийн олимпын хоёр удаагийн аварга болжээ

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 08 сарын 08

Кенийн тамирчин Элиуд Кипчоге Токио-2020 олимпын марафонд түрүүлж, алтан медалийн эзэн боллоо. Тэрбээр 42 км 195 м зайг хоёр цаг 8 минут 38 секундэд туулж, олимпын аварга болов.

Хоёрт Нидерландын тамирчин Абди Нагейе /+1.20/, гуравт Бельгийн гүйгч Башир Абди /1.22/ нар тус тус барианд орлоо.

Кипчоге Рио-2016 олимпын аварга бөгөөд Бээжин, Афины олимпын 5000 м мөнгө, хүрэл медалийн эзэн юм.

Кени улс олимпын аваргад нэг сая кени шиллинг буюу 10 мянган ам.долларын шагнал урамшуулал олгодог байна.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.55.191.194) 2021 оны 08 сарын 09

маш х хөдөлмөр зориг тэвчээр

0  |  0
зочин (202.55.191.194) 2021 оны 08 сарын 09

маш их хөдөлмөр зориг тэвчээр

0  |  0
Top