"Токио-2020" олимпын наадам өндөрлөлөө.
Цар тахлын улмаас нэг жил хойшлогдож, дахин өнжиж ч магадгүй байсан зуны 32 дугаар олимпын наадам олон содон үйл явдалтайгаар амжилттай зохион байгуулагдлаа.
"Токио-2020" олимпын их наадамд нийт 93 улсын тамирчид хамгийн багадаа нэг медаль хүртжээ. Энэ нь олимпын түүхэн дэх дээд амжилт болсныг Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны ерөнхийлөгч Томас Бах мэдэгдлээ.
Зуны 32 дахь удаагийн олимпын наадамд 205 улсын баг тамирчид болон дүрвэгсдийн баг оролцсон. АНУ-ын баг 39 алт, 41 мөнгө, 33 хүрэл (Нийт 113) медальтайгаар тэргүүллээ.
Хоёрдугаарт, БНХАУ-ын баг 38 алт, 32 мөнгө, 18 хүрэл /нийт 88/ медальтайгаар, гуравдугаарт Япон улсын баг тамирчид 27 алт, 14 мөнгө, 17 хүрэл медальтайгаар /нийт 58/ эхний гурван байрт жагслаа.
Монгол Улсын баг тамирчид медалийн чансаагаараа 206 багаас 69-д жагслаа. Манай улс 1 мөнгө, 3 хүрэл медальтайгаар Токиогийн олимпыг өндөрлөж байна.
Олон улсын олимпын хороо (ОУОХ)-ны ерөнхийлөгч Томас Бах олимпын наадмыг хааж хэлсэн үгэндээ "Сүүлийн 16 өдрийн турш та бүхэн спортын амжилтаараа алмайрууллаа. Та бүхэн хурднаас хурдан, өндрөөс өндөр, хүчтэйгээс хүчтэй байж чадлаа. Цар тахлын улмаас үүссэн асуудлуудыг даван гарсан нь энэ удаагийн олимпыг улам үнэ цэнтэй боллоо. Та бүхэн үнэ цэнтэй дэлхийг эргүүлэн авчирлаа. Энэ бол итгэл найдвар. Энэхүү гараг дээр оршин буй тэрбум тэрбум хүмүүст итгэл найдвар өглөө. Ирээдүйд итгэх хүчийг бэлэглэлээ.
Энэ бүхэнд Японы ард түмний сэтгэл, бэлтгэл үнэлж барамгүй их байсан юм шүү. Бүх тамирчдынхаа өмнөөс та бүхэнд баярлалаа. Япончууддаа талархал илэрхийлье.
ОУОХ, Японы хамтрагч найзууд маань энэ олимпыг амжилттай зохион байгуулж чадлаа. Та бүхний хамтын ажиллагаа үеийн үед үнэ цэнтэй байх болно. Та бүхэнгүйгээр энэ олимп болохгүй байсан. Хамгийн их сорилттой нүүр тулгарсан Токиогийн олимпын наадмыг өндөрлүүлж байна. Зуны 32 дугаар олимпын наадам ийнхүү өндөрлөлөө.
Гурван жилийн дараа Францын Парис хотноо эргэн уулзацгаая" гэлээ.
Баярлалаа Токио. Баяртай!
Сэтгэгдэл ( 2 )
Hutsaa muu Amerikiin alnii shuus uugch Geyleriin golog Tomas Bah chamaig baigaa tsagt Olimp oodtei bolohgui Orosiin tamirchidaas aisandaa baruunii ornuudtai niilj Amerikiig shurgadag omhii Nemts nohoi chi zailaarai
Хүн байхад хүнлэг чанар,хүнээс хүнд өгөх сэтгэлийн халуун хайр л тодорхойлдог.Тийм чанар Япон хүмүүсийн ажилдаа чин сэтгэлээ гаргаж байдагт оршдог.Манай ард түмэн мөн төрөлх байгалиасаа авсан халуун сэтгэлт хүмүүс билээ,жоохон л ёс зүй,пүрэм журам байх ёстойг ухамсарладаг болвол бид бас ялах болно