Өнөөдөр буюу 2021 оны наймдугаар сарын 8-нд ёслол төгөлдөр өндөрлөж буй "Токио-2020" олимпын онцлох гол үйл явдлын товчооныг хүргэе.
2013 оны есдүгээр сарын 7. Токио хот 2020 оны зуны 32 дахь удаагийн олимпын их наадмыг зохион байгуулах эрхээ авлаа.
2014 оны нэгдүгээр сарын 24. Токиогийн олимпыг зохион байгуулах хороо байгуулагдав.
2019 оны аравдугаар сарын 16. Олон улсын олимпын хороо марафон болон спорт алхааны уралдааныг Саппоро хотод зохион байгуулав шийдвэр гаргав. Шалтгаан нь Токио хотын хэт халуун цаг агаар.
2020 оны нэгдүгээр сарын 30. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага коронавирусний халдвартай холбогдуулан дэлхийн эрүүл мэндийн онцгой байдал хэмээн зарлав.
2020 оны гуравдугаар сарын 11. ДЭМБ коронавирусний халдварыг “цар тахал” хэмээн зарлав.
2020 оны гуравдугаар сарын 12. Олимпын галыг асаах ёслолын ажиллагаа Грекийн эртний Олимп уул бэлд ёслол төгөлдөр болов. Арга хэмжээг анх удаа үзэгчгүй болов.
2020 оны гуравдугаар сарын 20. Олимпын гал Японд ирлээ.
2020 оны гуравдугаар сарын 24. Тухайн үеийн Японы Ерөнхий сайд Абэ Шинзо, ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах Токиогийн олимп, паралимпын наадмыг нэг жилээр хойшлуулах тухай тохиролцов.
2020 оны гуравдугаар сарын 30. ОУОХ, зохион байгуулах хороо зуны 32 дахь олимпын наадмыг 2021 оны долоодугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд явуулах тохиролцоонд хүрлээ.
2021 оны гуравдугаар сарын 20. Цар тахлын улмаас Токиогийн олимп, паралимпын наадмыг гаднын үзэгчгүй зохион байгуулах шийдвэр гарав.
2021 оны гуравдугаар сарын 25. Токиогийн олимпын бамбарын буухиа Фүкүшима мужаас гараагаа эхэллээ.
2021 оны зургаадугаар сарын 17. Японы Засгийн газар Токио хотод зарласан онцгой байдлын дэглэмийг цуцлах шийдвэр гаргав.
2021 оны зургаадугаар сарын 21. Зохион байгуулагчид олимпын үзэгчдийн хязгаарыг 10 мянгаар тогтоолоо.
2021 оны долоодугаар сарын 8. Японы Засгийн газар онцгой байдлын дэглэм тогтоосонтой холбогдуулан зохион байгуулах хороо олимпын наадмыг үзэгчгүй зохион байгуулах шийдвэр гаргав.
2021 оны долоодугаар сарын 12. Токио хотод онцгой байдлын дөрөвдүгээр зэрэглэлийг тогтоолоо.
2021 оны долоодугаар сарын 23. Хүсэн хүлээсэн Токио-2020 олимпын их наадам ёслол төгөлдөр эхэллээ.
2021 оны наймдугаар сарын 8. "Токио-2020" олимп амжилттай өндөрлөлөө.
"Токио-2020" олимпын наадмыг мэдээллийн Zindaa.mn сайт 16 хоногийн турш албан ёсны эрхтэйгээр сурвалжлан хүргэж, манай спортын сэтгүүлч М.Сугар-Эрдэнэ Токио хотод ажиллалаа.
"Монголын тамирчид Олимпын тэнгэрээс олон олон од шүүрэх болтугай" уриатай МАХ ИМПЕКС ХК - ОЛУУЛАА БРЭНД биднийг дэмжиж, олимпын мэдээллийн ивээн тэтгэгчээр ажилласанд гүн талархал илэрхийлье.
Сэтгэгдэл ( 0 )