Токио-2020 олимпын эмэгтэйчүүдийн гандболын финалд Францын баг түрүүлж, Францын алтан медалийн тоог нэмлээ.
Финалын тоглолтод Эллисон Пино, Паулетта Поппа нар тус бүр багтаа долоон оноо авчирснаар Францын баг олимпын туган дор оролцож буй Оросын багийг 30:24 оноогоор ялах боломж олгов.
Хүрэл медалийн төлөө Норвегийн баг Шведийн багтай өрсөлдөж, 36:19 оноогоор норвегичууд яллаа.
Багийн дүнгээр 39 алт, 40 мөнгө, 33 хүрэл медальтай АНУ-ын шигшээ баг тэргүүлж, 38 алт, 32 мөнгө, 18 хүрэл медальтай БНХАУ-ын баг удаалж байна. Эзэн орны баг 27 алт, 14 мөнгө, 17 хүрэл медальтай гуравт жагсжээ.
Францын шигшээ баг нийт 9 алт, 12 мөнгө, 11 хүрэл медальтай 10-т эрэмбэлэгдэж байна.
Сэтгэгдэл ( 0 )