Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан хязаалан насны морины уралдаанд 184 үрээ тоосоо өргөлөө. Хурдан хязаалангийн уралдаанд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын аймгийн уугуул Д.Даяндэмидийн хонгор хязаалан түрүүллээ.
Аман хүзүүнд Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын уугуул Д.Мөнхбатын зээрд, айргийн гуравт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын уугуул Н.Баттөмөрийн хүрэн, айргийн дөрөвт Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн уяач Т.Цогбадрахын цавьдар, айргийн тавд Төв аймгийн Баян сумын уугуул Х.Нямжавын хээр тус тус хурдаллаа.
Сэтгэгдэл ( 0 )