Олимпын хошой аварга залуучуудаа дэглээд шийтгүүлэв

Автор | Zindaa.mn
2019 оны 07 сарын 10

Олимпын хошой аварга, Өмнөд Солонгосын тэшүүрчин И Сын-Хүнь залуу тамирчдыг дэглэсэн хэргээр нэг жил тэмцээнд оролцох эрхээ хасууллаа.

Inside the Games-д бичсэнээр тэрээр багийн залуу гишүүдийг нэг бус удаа зодон, дэглэж байжээ. 2011, 2013, 2016 онуудад залуу тамирчдыг тэмцээний үеэр зочид буудал, ресторанд зодож байсан нь баримтаар нотлогдсон байна.

И Сын-Хүнь тамирчны гараагаа шорт трекээр эхлүүлэн дэлхийн хошой аварга болсон. Дараа нь тэшүүрийн спортод шилжиж, олимпын хошой аварга болсон юм. Азийн наадмын гурав, Азийн аваргын найман алтан медальтай.

31 настай И Сын-Хүнь давж заалдана гэдгээ мэдэгдээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top