Бредли Купер, Леди Гага нар хамтдаа амьдарч эхэллээ

Б.Болорсүх | Zindaa.mn
2019 оны 07 сарын 13

Америкийн алдарт “Entertainment Weekly” сэтгүүлийн мэдээллээр Бредли Купер, Леди Гага нар Нью-Йорк хотын тансаг зэрэглэлийн дүүрэгт хамтдаа амьдрах болсон байна. Гэхдээ одоогоор энэ талаарх мэдээлэл тодорхойгүй байгаа юм. Бредли Куперийн төлөөлөгчийн мэдээллээр тэд хамтдаа амьдарч байгаа ч ямар нэгэн хайр сэтгэлийн холбоогүй гэж “In Touch” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Одоогоос хоёр долоо хоногийн өмнө “Gossip Cop” гэх цахим хуудаст Бредли Купер, Леди Гага нар хүүхэдтэй болж байгааг мэдээлсэн ч эх сурвалжууд дээрх мэдээллийг няцаасан билээ. Internet Movie Database цахим хуудаст мэдээлснээс харвал Бредли Купер дараагийн киноныхоо ажилд ханцуй шамлан орсон бөгөөд мөн л драм чиглэлийн кино байх аж. Харин түүний кинонд Леди Гага тоглох эсэх нь эргэлзээтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top